“NASA” Японы буугч аппаратын үлдэгдлийнх байж болзошгүй зургуудыг дэлгэжээ


5-р сарын 24
16 цаг 25 минут

Мягмар гарагт АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ Японы буугч аппаратын амжилтгүй газардсан Сарны хэсгийн зургуудыг дэлгэжээ.

АНУ-ын “Lunar Reconnaissance Orbiter” тойрог замын аппаратын авсан зургуудад буугч аппаратын хэсгүүд гэж үзэж буй дөрвөн объект харагдаж байжээ. Токио хотод төвтэй “ispace” компанийн бүтээсэн уг аппарат нь 2.3 метр өндөр, 2.6 метр өргөнтэй байжээ.

“NASA”-гийн “Twitter” хуудсанд мэдээлснээр, тойрог замын аппаратын камер “Hakuto-R Mission 1” буугч аппаратын унасан газрыг дурандаа буулгасан байна. Уг аппарат нь дөрөвдүгээр сарын 26-нд Саран дээр газардуулах оролдлогын үеэр холбоо тасарсан юм. “NASA” ирэх саруудад уг газрыг илүү нарийвчлан судална гэдгээ мөн мэдэгдсэн байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Америкийн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн буугч аппарат дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Сарны гадаргуугаас ойролцоогоор 100 км-ийн өндрөөс бууж эхэлжээ. “ispace” компанийн мэдээлснээр, аппарат өндрийг буруу тооцоолсны улмаас гадаргуу дээр унаж, газардахаас нь өмнө түлш нь дууссан гэж үзэж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина3 цаг 36 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ3 цаг 37 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна3 цаг 37 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна3 цаг 37 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ3 цаг 38 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай3 цаг 39 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ3 цаг 50 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно3 цаг 50 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо3 цаг 51 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу3 цаг 52 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна3 цаг 53 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.