Ажлын байранд зуучилна гэх зард хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ


5-р сарын 23
11 цаг 42 минут

Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлсээр байгаа ч “Өндөр цалинтай ажилд авна”, “Хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байгаа аж.

Зүүн Өмнөд Азийн энэхүү бүс нутаг нь цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа болон мансууруулах бодисын хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин” гэж олон улсад нэрлэгддэг бүс нутаг юм. Иймд олон нийтийн танил тал, найз нөхөд, цахим сүлжээгээр Зүүн Өмнөд Азийн орнуудад ажлын байранд зуучлах саналаас татгалзах нь зөв юм. 

Ийм төрлийн мэдээлэл авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлж, өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас дахин сэрэмжлүүллээ.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаагаад байна10 сар 5. 16:39Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхээр УИХ нэг цаг завсарлав10 сар 5. 16:38ОХУ: Лабораторийн судлаачийн үхлийн дараа 200 хүнийг ажиглалтад аваад байна10 сар 5. 16:35Их-7 газрын тос, дизелийн нөөцөөсөө 100 сая баррель гаргана10 сар 5. 16:34Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь10 сар 5. 16:34Хахууль авсан гаалийн 7 байцаагчид нэг жилийн хорих ял оноожээ10 сар 5. 16:32Чухал ашигт малтмалын асуудлыг хэлэлцэх “БОНЗ” форум болно10 сар 5. 16:32С.Цэнгүүн: Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг шагналыг төрөөс олгох нь зохимжгүй10 сар 5. 16:30Грегуар Андре: Дэлхийд ураны нөөцөөрөө тэргүүлэгч 10 орны нэг нь Монгол10 сар 5. 16:28Урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа хураан авахаас 497.1 мянган тонн улаанбуудай хураан аваад байна10 сар 5. 16:07Малчин Э.Хишигбаяр: Махны үнэ нэмэгдсэн ч малчид овойж, оцойтлоо баяжаагүй10 сар 2. 22:33Монгол Улс хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ10 сар 2. 22:32
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.