Өмнөд Африкт 3,000 гаруй сургууль нүхэн жорлонтой үлджээ


5-р сарын 23
11 цаг 35 минут

Африк тивийн тэргүүлэх эдийн засагтай Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хөдөө орон нутагт эрүүл ахуйн шаардлага хангасан жорлон хомсдолтой байгааг хүний эрхийн болон боловсролын байгууллагууд олон жилийн турш шүүмжилж иржээ.

2014 оны нэгдүгээр сард сургуульд ороод долоо ч хоноогүй байсан 5 настай хүү тосгоны сургуулийн нүхэн жорлонд унаж амиа алдаж байв.

Хүүгийн эцэг эх Лимпопо мужийн боловсролын газрыг шүүхэд өгсний үр дүнд 1.4 сая рандын ($72,644) нөхөн төлбөр авч байжээ.

Энэхүү эмгэнэлт явдлын дараа шүүхээс Өмнөд Африкийн засгийн газарт хандаж, орон нутгийн сургуулиудын жорлонгийн асуудалд яаралтай анхаарал хандуулах захирамж гаргасан байна.

Улмаар засгийн газар энэ оны гуравдугаар сарын 31-нд орон нутгийн сургуулиудын бүх жорлонг шинэчлэх зорилт тавьсан ч бүрэн хэрэгжиж чадаагүй юм.

Өмнөд Африк даяар одоо 3,398 сургууль нүхэн жорлонтой хэвээр байгаа ба тэдгээрийг бүрэн халах хугацааг 2025 он болгон хойшлуулсан талаар тус улсын боловсролын сайд Энжи Мочекга саяхан мэдээлжээ.

Тухайлбал дээрх осол гарч байсан Лимпопо мужид нүхэн жорлонтой сургуулийн тоо өнгөрсөн хугацаанд 363-аас 210 болон буурсан байна.

Өмнөд Африкийн хойд бүсийн зарим сургуульд 300 гаруй сурагч, багшид гуравхан нүхэн жорлон оногдож байгаа тухай “The Equal Education” хүний эрхийн байгууллага саяхан танилцуулсан судалгааны тайландаа дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина6 цаг 39 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ6 цаг 39 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна6 цаг 40 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна6 цаг 40 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ6 цаг 41 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай6 цаг 42 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ6 цаг 53 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно6 цаг 53 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо6 цаг 54 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу6 цаг 55 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна6 цаг 56 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.