Нэрт эдийн засагчийн цогц сургалт зохион байгуулагдана


5-р сарын 23
11 цаг 34 минут

Эрх чөлөөний философийг ойлгох нь яагаад чухал вэ ?

Хүн бүрд төрсөн цагаас нь өвлөгдөн ирдэг цорын ганц “өмч” бол эрх чөлөө юм. Өмчөө хэрхэн захиран зарцуулах нь хувь хүний шийдэх хэрэг бөгөөд таны “өмчид” хэн ч халдах эрхгүй, та ч бусдын “өмчид” халдах эрхгүй. Бусдын эрх чөлөөнд халдаагүй л бол өөрийн сонгосон амьдралаараа амьдарч буй нь эрх чөлөөний илэрхийлэл болдог. Гэвч хүний нийгэмд бусдын "өмчид” халдахаас эхлээд таны “өмчийг” тонох, булаан дээрэмдэх тохиолдол бишгүйдээ гардаг. Тиймээс өөрийн “өмчийг” хамгаалаад зогсохгүй бусдын “өмчид” халдахгүй байхад эрх чөлөөний философи танд тусална

Уламжлалт ёсоор тус хөтөлбөрийг олон улсын нэрт эдийн засагч, философич Хонолулу дахь Хавайн Их Сургуулийн Эдийн засаг, бизнесийн төвийн захирал, Хувь хүний эрх чөлөөний олон улсын нийгэмлэгийн ерөнхийлөгч Кэн Скүүлэнд болон TFT Events-н үүсгэн байгуулагч, Актон Институтийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан гадаад харилцааны захирал Ли Скүүлэнд нар удирдан явуулж, мэдлэг туршлагаасаа хуваалцана. Түүнчлэн Торгоны Зам Сангийн Үүсгэн байгуулагч, Захирал М.Халиунбат, “Монгол Ай Ди” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхчимэг, Монгол улсын Хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа прокурор асан Г.Эрдэнэбат, Улс төрч, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, “Дэйл Карнеги Трэйнинг Монгол”-н Гүйцэтгэх захирал А.Даваасүрэн зэрэг либертари үзэл санааны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцож, хувийн болон мэргэжлийн туршлагаасаа хуваалцаж чөлөөт нийгмийн зарчмуудын талаарх өргөн хүрээний мэдлэгийг олгох болно.

Залуус эдийн засгийн суурь зарчим, онолын сэтгэлгээний талаарх мэдлэгээ тэлээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлуудыг шинэ өнцгөөс харж, бодитой дүн шинжилгээ хийх чадварт суралцахын сацуу тэрхүү чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх сэдэл, дадлыг олж авахад энэхүү хөтөлбөрийн ач холбогдол оршиж буй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ30 минут 9 секундын өмнөГэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтууд30 минут 45 секундын өмнөСонгинохайрхан дүүрэгт байрны түрээс хамгийн хямд байна31 минут 58 секундын өмнөХөгжлийн банк “Монголын төмөр зам” ТӨХК-д 100 сая долларын санхүүжилт олголоо32 минут 57 секундын өмнө"Нарны илч” төслийн явцтай танилцлаа34 минут 17 секундын өмнөАзи-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа35 минут 16 секундын өмнө“Нүүдэлчин” фестивальд Дундговь аймаг түрүүлж, 30 сая төгрөгөөр шагнууллаа36 минут 7 секундын өмнө500 гаруй сонсогч анхан шатны бэлтгэлд хамрагдаж байна37 минут 2 секундын өмнөХуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг гурван сараар хасна37 минут 42 секундын өмнөЦэцэрлэгийн бүртгэлийн хариуг өнөөдрөөс мессежээр илгээнэ39 минут 11 секундын өмнөАИ-92 бензиний 47 вагон замд явж байна8 сар 21. 14:24Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B+” түвшинд баталгаажуулжээ8 сар 21. 14:23
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.