Арменийн ерөнхий сайд тус улс Оросын тэргүүлдэг цэргийн эвслээс гарч болзошгүй тухай ярьжээ


5-р сарын 23
11 цаг 28 минут

Армени улсын ерөнхий сайд Никол Пашинян өчигдөр Ереван хотод сэтгүүлчидтэй уулзахдаа тус улс Оросын тэргүүлдэг Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллага (ХАБГБ)-аас гарч болзошгүй тухай мэдэгджээ.

Армени улс хөрш Азербайжантай олон жил үргэлжилсэн газар нутгийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй байгаа. Сүүлийн жилүүдэд Армени-Азербайжаны хооронд хэд хэдэн удаа зэвсэгт мөргөлдөөн гарсан юм. ХАГБГ-ын гишүүн орнууд харилцан нэг нэгнийхээ газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслах үүрэгтэй.

Гэвч ОХУ-ын эрх баригчид энэ үүргээ биелүүлж, Азербайжаны түрэмгийллээс хамгаалахад туслахгүй байгааг Арменийн тал шүүмжлэх явдал сүүлийн үед улам нэмэгдсэн юм.

“ХАБГБ-аас Армени улс гарах боломжийг би үгүйсгэхгүй” гэж Пашинян өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт тэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зуучлалаар Москва хотод Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзах юм.

“Бүс нутгийн аюулаас хамгаалах систем үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул бид одоо Өрнөдийн түншүүдтэй аюулгүй байдлын асуудлаа ярьж эхлээд байна” гэж Пашинян хэлснээс үзвэл тус улс Москвад найдах аргагүй болж, өөр арга хайж эхэлсэн бололтой.

Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Армени улс нь ОХУ-ын батлан хамгаалах болон эдийн засгийн хамтын ажиллагаанд түшиглэн хөгжих болсон юм.

2020 онд газар нутгийн маргаантай Уулын Карабахын нутагт Армени, Азербайжан улсуудын хооронд зургаан долоо хоногийн турш зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байв.

Уг мөргөлдөөн ОХУ-ын зуучлалаар өндөрлөж, Уулын Карабахт Оросын энхийг сахиулах хүч байрлах болсон юм.

Гэвч энхийг сахиулагчид үүргээ биелүүлэхгүй байгаагаас өнгөрсөн хугацаанд хоёр улсын хил дээр мөргөлдөөн хэд хэдэн удаа гарсан байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна1 минут 14 секундын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ1 минут 45 секундын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ2 минут 8 секундын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17Калифорни муж цаазаар авах ялтай 548 хоригдлын ялыг бүх насаар хорих ялаар солино11 сар 6. 15:16Нийслэлийн зарим эмнэлэг маргаашнаас эхлэн уртасгасан цагаар ажиллана11 сар 6. 15:12Цунамид сүйдсэн нарсан ойгоос амьд үлдсэн ганц модны мөчрийг залгаж ургуулжээ11 сар 6. 15:11Нөмрөгийн экосистемийг сэргээхэд Японы технологи, олон улсын эрдэмтдийн туршлагыг ашиглана11 сар 6. 15:10ТЗИС-ийн оюутнууд Санкт-Петербург хотноо нэг улирал суралцана11 сар 6. 15:09Дөрвүүлээ нийлж үхэр, адуу зэрэг 55 мал хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ11 сар 6. 15:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.