Тесла компани анх удаа бүтээгдэхүүнээ сурталчлав


5-р сарын 23
11 цаг 23 минут

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компани түүхэндээ анх удаа сурталчилгаа цацсан тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Баасан гарагт тус компанийн Азийн зах зээлд чиглэсэн Tesla Asia твиттер хуудсанд 2 минутын урт сурталчилгааны дүрс бичлэг нийтлэгджээ

Үүнийг нийтлэгдэхээс өмнө Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск сурталчилгаа цацаж эхлэх шаардлагатай болсон тухай CNBC сувагт ярьсан юм.

Тэрбээр үүнийгээ хүмүүсийн дунд тарсан үнэ өртгийн талаар буруу ойлголтыг залруулах, аюулгүй ажиллагааны боломжуудаа таниулах зорилготой гэж тайлбарлажээ.

Өмнө нь Тесла компанийн хөрөнгө оруулагчид өөр брэндийн цахилгаан автомашин хэрэглэдэг хүмүүсийг татахын тулд сурталчилгаа явуулахыг уриалж байсан удаатай. Гэхдээ Маск үүнийг нь үл ойшоодог байжээ.

Тэрбээр зар сурталчилгааны оронд судалгаа, хөгжүүлэлтэд мөнгө зарцуулах нь илүү ашигтай гэж үздэг байв.

Нөгөө талаас цахилгаан хөдөлгүүрт автомашины зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, Теслагийн давуу тал алдагдаж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэж сурталчилгаа явуулах шийдвэрийг нь ажиглагчид тайлбарлаж байна

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орно10 сар 12. 9:47Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа10 сар 12. 9:46Трамп: Украин шинэ удирдагчтай болох цаг болжээ10 сар 12. 9:45Төсвийн зарлага ₮43 их наяд буюу сонгууль угтсан төсөв10 сар 12. 9:44Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.