“Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумд 9 улсын найрагчид оролцов


5-р сарын 22
19 цаг 13 минут

Монголын уран зохиолыг олон улсад таниулах, үндэсний утга зохиолоор дамжуулан эх орноо сурталчлах, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Улаанбаатар" олон улсын яруу найргийн форумыг энэ сарын 19-22-нд зохион байгууллаа.

Тус форумд 9 улсын 11 яруу найрагч, хэвлэн нийтлэлч, Монголын 200 гаруй яруу найрагч, зохиолч, орчуулагч, судлаач, орон нутгийн төлөөлөл оролцон “Өнөө үе ба яруу найраг” хэлэлцүүлэг, “Уран зохиолын хамтын ажиллагаа” орчуулгын семинар, “Олон хэлний найрсал” яруу найргийн уншлагыг амжилттай зохион байгуулан, харилцан туршлага судалсан юм. Хэлэлцүүлгийн үеэр франц хэлээр Парист хэвлэсэн “Жентаюу”, хятад хэлээр хэвлэсэн “Монголын яруу найраг”, казах хэлээр хэвлэсэн “Монголын яруу найраг” зэрэг антологиуд танилцуулж, Испанийн Мадрид хотод Монгол-Испанийн яруу найргийн антологи 2024 онд хэвлэгдэх санамж бичигт талууд гарын үсэг зурав.

Олон улсын яруу найргийн форумын үеэр Монголын болон олон улсын яруу найрагчдын 38 шүлэг, яруу найргийг харилцан орчуулан, Израил улсын яруу найрагч, профессор, нэрт архитекторч Хайм Дотоны “Манантай тэврэлдэхүй”, Бангладеш улсын яруу найрагч орчуулагч, хэвлэн нийтлэгч Аминур Рахманы “Тэнгэрт хүртэл сунасан зам” номын нээлт болов.  

Ташрамд сонирхуулахад, Израил улсын яруу найрагч Хайм Дотон нь мөн архитектурч бөгөөд түүний томоохон бүтээлээс нь дурдвал дэлхийн хамгийн сүрлэг 11 гүүрний нэг хамгийн урт, өндөрт баригдсан уншигчдын мэдэх "Аватар" киноны шилэн гүүр юм. Тэрбээр Шанхайн Фүдон их сургуулийн Дүрслэх урлагийн сургуульд багшилдаг ба яруу найргийн “Борооны дараа”, “Говийн цуурай” зэрэг ном нь дэлхийн хэд хэдэн хэлнээ хэвлэгджээ.

Монголын утга зохиолыг гадаадын улс орнуудад орчуулан хүргэх, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монголчуудад шинээр таниулахад нэн тэргүүнд утга зохиолын мэргэжлийн орчуулагч, мэргэжлийн судлаачдыг үе шаттайгаар бэлтгэх шаардлага байгаа ба цаашид мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхэд бодлогоор дэмжиж, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийг Монгол Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.