AP: Э.Макроны түүхэн айлчлалаар чухал металл, Украины талаар голчлон хэлэлцлээ


5-р сарын 22
19 цаг 07 минут

 Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалынхаа үеэр нэн чухал металлууд нийлүүлэх, Украинд өдүүлсэн Оросын дайны талаар голчлон хэлэлцлээ.

Э.Макрон ням гарагт нийслэл Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хиймэл дагуул, гар утас болон бусад гол технологиудад ашиглагдаж буй ашигт малтмалыг олборлох, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа амлав.

Энэхүү айлчлал нь Францын төрийн тэргүүний хувьд Техас муж улсаас хоёр дахин том газар нутагтай, 3 сая хүн амтай, далайд гарцгүй, Орос, Хятадын дунд оршдог ардчилсан Монгол Улсад хийсэн анхны айлчлал юм.

Монголын тал нутаг, уул нурууд, элсэн цөлүүд нь нүүрс, зэс болон орчин үеийн эдийн засагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын асар их нөөцтэй.

Э.Макрон Орос Украин руу довтолсон явдал гол сэдэв нь байсан "Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Монголд айлчилсан юм. 

Энэ мөргөлдөөн нь хүнсний үнийг өсгөж, дүрвэгсдийн тоог нэмэгдүүлж, дэлхийн хэмжээнд нөлөөлж байгааг Э.Макрон хэлжээ. НҮБ-ын мэдээллээр, Украины 8 сая гаруй иргэн орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрсэн байна.

“Европ тивд олон улсын хууль тогтоомжийн дагуу энх тайвныг сэргээн тогтоох нь” эцсийн зорилго юм. Миний бие түрэмгийлэлд өртөж буй улс орныг дэмжих хүсэл зоригоо Ерөнхийлөгчтэй хуваалцаж чадлаа” гэж Э.Макрон хэлжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.