УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа


5-р сарын 22
19 цаг 03 минут

Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзан, хоёр орны харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй манай хоёр улсын хувьд стратегийн түншлэлийн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ чиглэлээр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, ноос ноолуур, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх талаар санал солилцлоо. Тэрбээр үргэлжлүүлэн, судалгаагаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурч байгаа үзүүлэлт гарсан тул дотоодын нөөц боломж, өмнөх суурь туршлагад үндэслэн энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжих байр суурьтай байгаагаа тодотгов. Элчин сайд Ричард Буанганын хувьд, эдийн засгийн харилцааг өргөжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн гэдгээ дурдаад цаг үеийн тулгамдсан асуудлууд, геополитикийн нөхцөл байдлаас улбаатай ардчиллын сорилтуудын өмнө харилцан туршлага солилцон, хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс бүс нутагтаа ардчиллын загвар болохуйц орон гэдгийг онцлоод УИХ-ын дэд даргын хувиар хүний эрхийг хамгаалах, жендерийн мэдрэмжтэй хууль тогтоомж батлахад манлайлан оролцож байгаад талархалтай ханддагаа уламжилсан юм. Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээн дэх онцлох ажлуудаас дурдаад, Үндсэн Хуульд оруулах өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт явуулахаар төлөвлөж буйг тэмдэглэв. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.