Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Уртын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулав


5-р сарын 20
10 цаг 23 минут

Цаг агаарын таагүй байдлаас болж орон нутгийн зарим төв замаар зорчихгүй байхыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ болон ТЦА анхааруулав.

Үүнд, Улаанбаатар-Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн автозам орж байна. Өнөөдрийн буюу тавдугаар сарын 19-ний 15 цагийн байдлаар дээрх чиглэлд цасан болон шороон шуургатай, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс холын замд гарахгүй байхыг анхааруулж байна. Цасан шуурганы улмаас дээрх чиглэлд:

  • 176 км-334 км замын хооронд 2 см-6см орчим зузаан цастай,
  • 218 км-225 км-ын хоорондох замд 30см-40см зузаан цас хунгарласан байдалтай байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлж буйгаар өнөөдөр буюу 19-нд Өмнөговь, Дундговийн зүүн хэсэг, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54Түргэн тусламжийн машин дуудах үнэ дэлхийн улс орнуудад ямар ялгаатай вэ?10 сар 12. 9:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.