Худалдаа, хөгжлийн банкны IPO-д БНСУ-ын томоохон компаниудын удирдлагууд баяр хүргэлээ


5-р сарын 19
13 цаг 57 минут

ХХБ нээлттэй хувьцаат компани болж байгаатай холбогдуулан БНСУ-ын БиСи Карт түүний хамаарал бүхий компанийн удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирж банкны удирдлагуудад баяр хүргэлээ.

Уулзалтын үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Бидний дараагийн зогсоол бол олон улсын хөрөнгийн бирж” гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн БиСи Карт компанийн зүгээс хэрэгжүүлэх төлбөрийн системийн шинэчлэлд Монгол Улс дахь голлох хамтрагчаар ХХБ ажиллахаар тохиролцов. Ийнхүү хамтын ажиллагааны гэрээг үзэглэж төлбөрийн системийн шинэчлэлийн ажлыг яаралтай эхлүүлэхээр боллоо.

БиСи Карт компани нь 42 сая хэрэглэгчтэй, 3 сая мерчантыг өөртөө элсүүлсэн БНСУ-ыг төлөөлөх хамгийн том картын компаниудын нэг юм. Түүнчлэн харьяа банкнуудын сүлжээг ашиглан 83,000 ширхэг АТМ тус компанийн картыг хүлээн авдаг байна.

Худалдаа, хөгжлийн банк нь олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдаа дэмжин ажилласаар ирсэн. Цаашид БиСи Карт компанитай хамтран илүү өргөн боломжийг харилцагчдадаа хүргэхээр ажиллаж байна.

зураг
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина1 цаг 10 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ1 цаг 10 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна1 цаг 11 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна1 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ1 цаг 12 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай1 цаг 13 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ1 цаг 23 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно1 цаг 24 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо1 цаг 25 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу1 цаг 26 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна1 цаг 26 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.