Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав


5-р сарын 19
13 цаг 56 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгч Рафаэль Сантонха-г хүлээн авч уулзав.

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн биеийн тамир дасгал хөдөлгөөн” өрнүүлж, иргэдэд бие бялдрын боловсрол олгох, дасгал хөдөлгөөн хийх мэдлэг, дадал эзэмшүүлэх, идэвхтэй амьдралын хэвшил бий болгох, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох тогтолцоо бүрдүүлэхийг зорьж буйг Ерөнхийлөгч хэлэв.

Цаашид Олон улсын бодибилдинг, фитнессийн холбоотой эрүүл мэнд, спортын олон улсын тэмцээн, уралдаан зохион байгуулах, мэргэжлийн багш, дасгалжуулагч, олон улсын шүүгч бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв.

Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхийлөгч Рафаэль Сантонха Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын энэ санаачилгыг хэрэгжүүлэхийг бусад улс оронд  уриална гэдгээ хэлэв.

Рафаэль Сантонха нь 2017 онд Улаанбаатар хотноо Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 51 дэх удаагийн тэмцээнийг зохион байгуулахад хүрэлцэн ирж байсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Оросын үндэсний баялгийн сангийн хоригийг цуцалж магадгүй1 цаг 22 минутын өмнөББСБ, ломбард 4.5 хувиас дээш хүүтэй зээлвэл мөнгө хүүлэлт гэж үзнэ1 цаг 22 минутын өмнөХөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй компанийн эзэнд ял оноов1 цаг 25 минутын өмнөХүүхдийн хоолны зардлыг 1100-1500 төгрөгөөр нэмнэ1 цаг 26 минутын өмнө"Хөдөө аж ахуйн яамныхан ажлаа явуулахад хүндрэлтэй байна"1 цаг 26 минутын өмнөТомуугаар өвдсөн хүүхдээ асрах эцэг, эхэд тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгоно1 цаг 28 минутын өмнөАжилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 45 хувиар өсжээ1 цаг 28 минутын өмнөЭнхийг сахиулагчдад олгох томилолтын зардлын нэмэгдлийг энэ жилээс эхлэн олгоно1 цаг 29 минутын өмнөУвс аймагт сураггүй болсон эмэгтэйг 14 дэх өдрөө эрэн хайж байна1 цаг 29 минутын өмнөС.Эрдэнэболд: Солонгос цувралууд хэрхэн харгис хэрцгийгээр өшөө авахыг нийгэмд заасан1 цаг 30 минутын өмнөБ.Найдалаа: Хэрэв туслах маань УИХ-ын гишүүний биед халдсан бол өмнөөс нь уучлал хүсье10 сар 28. 20:06Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг "Илт Хан" аяллын компанитай танилц10 сар 28. 20:05
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.