Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв...


5-р сарын 19
13 цаг 54 минут

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гийн зээлээр гадаадад суралцсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нийтэд ил болгохоор бэлдэж буйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр хэлсэн. 

Тодруулбал, Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас нэг их наяд төгрөгийн зээл гарчээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Ийм учраас тус сангаас зээл авсан хүмүүсийн мэдээлэл, тэдний гэрээг нээлттэй болгоно. Энэ асуудлаар маргааш өглөө 10:30-11:00 цагийн хооронд тайлбар өгнө гэдгийг тэрбээр өчигдөр хэлж байв. 

Тэгвэл БЗС-тай холбоотой асуудлаар БШУ-ны сайд өнөөдөр 14:00 цагийн үед мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгааг тус яамны албаны эх сурвалж хэллээ. 

Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай давхцаж байгаа учраас мэдээлэл өгөх цагийг хойшлуулсан гэж тайлбарлав. 

БЗС-гийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй, өндөр албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй байгааг олон нийтийн зүгээс шүүмжилж байна. Энэ асуудлын хүрээнд хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа юм. 

Боловсролын Зээлийн Сангийн асуудлаар хэн, юу хэлэв:

БЗС-гаас олгосон 363 тэрбум төгрөгийн зээлийн 90 гаруй хувийг өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан гэдгийг Уул, уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал мэдээлсэн.

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа "Тус сангийн мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг, хязгаарлагдмал хүрээтэй. 

БЗС-гийн санхүүжилт, зээлийн авлагын 90 гаруй хувийг гадаадад суралцагчдад зарцуулж, дотоодод зээлээр суралцсан иргэд зээлээ эргэн төлж Монголбанкны мэдээллийн санд зээлдэгчээр бүртгэх зохицуулалттай. Гэтэл гадаадад БЗС-гийн санхүүжилтээр суралцах тухай мэдээлэл энгийн иргэдэд хүрдэггүй.

Өөрөөр хэлбэл, мэдээлэлд ойр байдаг төрийн албан тушаалтнууд өөрсдөө ашигладаг хязгаарлагдмал хүрээтэй" гэдгийг ярьж, шүгэл үлээсэн билээ. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан өчигдөр тайлбар хэлэхдээ "БЗС-гаас зээл авсан 232 хүүхдийн нэрийг өмнө нь зарласан. Удахгүй бүх хүмүүсийн гэрээг ил болгоно. Зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн мэдээллийг шалгаж, тухайн чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр нь хуульд нийцэж буй эсэхийг тодорхой болгоно. 

Өнгөрсөн хугацаанд БЗС-гийн санхүүжилтээр 2,000 гаруй хүүхэд гадаадын бакалавр, магистрын түвшинд суралцсан гэх тоон мэдээлэл бий. Тус сангаас 1992 оноос хойш 230 гаруй тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүнийг О.Батнайрамдал 330 тэрбум гэж мэдээлсэн. Уг тоог бага зэрэг зөрүүтэй зарласан.

Мөн сонгон шалгаруулалтад орсон 2,000 орчим хүүхдийн бараг 90 хувь нь өндөр албан тушаалтнуудын хүүхэд байгааг О.Батнайрамдал хэлсэн. Энэ мэдээллийг хамтдаа шалгая.

Зээл авчхаад өөр сургуульд сурсан олон хүүхэд байна. Гэрээнийхээ дагуу сонгогдсон сургуульдаа сурах ёстой. Тус сангийн зээлээр гадаадад суралцсан хүүхдүүдийн сонгон шалгаруулалт ил тод явагдсан эсэх, шаардлагаа биелүүлж чадсан, үгүйг шалгах хэрэгтэй. 

Зээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүд яг шударгаар чөлөөлөгдөж, гэрээнийхээ үүргийг биелүүлсэн эсэхийг шалгаад тодорхой болбол энэ асуудал ил тод болно" хэмээн хэлсэн. 

Боловсролын Зээлийн Сангийн ажлын албаны дарга Д.Гарди "Тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцаад эзэмшсэн мэргэжлээрээ таван жил эх орондоо ажилласан хүнийг хууль тогтоомжийн дагуу боловсролын зээлээс чөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, улсдаа таван жил ажиллаад өөрийнхөө мэдлэг чадвараар салбартаа хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслээд чөлөөлөлтийг БШУЯ-наас гаргадаг" хэмээн ярилцлагадаа дурдаж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XVI форум боллоо9 сар 8. 16:50334 мал хулгайлж, ₮113 саяын хохирол учруулсан иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ9 сар 8. 16:49ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, 6 хүн сураггүй болжээ9 сар 8. 16:35Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна9 сар 8. 16:33Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн гэргий Чойжин ламын сүм музейд зочиллоо9 сар 8. 16:31Өнөө шөнө Туул голын хөндий дагуу -2 градуст хүрч хөрсөн дээр цочир хүйтэрнэ9 сар 8. 16:30ХӨВСГӨЛ: БНСУ-ын Дэгү Хани Их сургуультай хамтын ажиллагааг өрнүүлнэ9 сар 8. 16:30Хятад улс хүн дүрст роботуудыг тулаанд ашиглахаар бэлтгэж байна9 сар 8. 16:29АН-ын дарга О.Цогтгэрэл ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн Ли Ганьжэтэй уулзлаа9 сар 8. 16:29Инфляц өдөөхгүйн тулд 150 тэрбумыг хүнсний салбарт зарцуулна9 сар 8. 16:27Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана9 сар 7. 15:48Хойд Солонгостой холбоотой хакерууд "AI" ашиглан хортой файл тараажээ9 сар 7. 15:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.