"Энэтхэг эмнэлгийг авчирснаар иргэдийн санхүүгийн ачаалал буурна"


5-р сарын 17
13 цаг 47 минут

Энэтхэгийн “Маренго” эмнэлэг Монголд нээгдэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр/2023.05.17/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд:

-Монголчууд Энэтхэгт маш ихээр очиж байна. Сардаа мянгаад хүн виз авч байна. Бүгд эмчилгээ, хамтын ажиллагааны хүрээнд очиж, төрөл бүрийн эмчилгээнд хамрагдаж байна. Тэргүүлэх гэвэл хорт хавдар, эрхтэн шилжүүлэх, тархи, нугас, хүүхдийн зүрх гэх мэт тохиолдлууд байна. Маренго Азиа нь Энэтхэгтээ сүүлд байгуулагдсан 10 гаруй жил болж буй эмнэлэг. Жагсаалтаараа эхний аравт орох байх. Дели хотод гурван эмнэлэгтэй. Ойрхи Дорнодод арав гаруй эмнэлэгтэй. Миний хувьд очоод жил хагас болж байна. Иргэдтэйгээ уулзлаа. Дели хотод байрлах монголчуудын очдог арав гаруй эмнэлэг дээр нь очиж үзлээ. Эмч нартай нь уулзлаа. Манайхан их зардал гарган очдог юм байна. Элэг шилжүүлэхэд өвчтөн, донор, хоёр асрагч гээд дөрвөн хүний замын зардал, 3-4 сар байрлах байрны зардал, хоол, эмчилгээ гээд их мөнгө гардаг юм байна. Иргэд маань бүхнээ шавхаад л очдог. Тэр хөдөлгөөнийг багасгахын тулд “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монголд Энэтхэгийн дээд зэрэглэлийн эмнэлгийг авчирч, үйл ажиллагааг нээж байна. Иргэдийнхээ нуруунаас тэр санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой. Энэ эмнэлэг өргөн хүрээний мэргэжлийн эмнэлэг. Хагалгаа хийнэ, эрхтэн шилжлүүлнэ, тархи, нугасны эмчилгээ хийнэ, химийн эмчилгээ хийнэ гээд бүх төрлийнх.

Бид нар Эрүүл мэндийн сайдтай уулзлаа. ХСҮТ, нэгдүгээр эмнэлэг, цэргийн эмнэлэг дээр очлоо. Төрөл бүрийн хамтын ажиллагааны хэлбэрүүдийг ярилцлаа. Эхний удаад мэдээлэл солилцсон. Одоо Монголын эмч нар Энэтхэгт очно. Одоогоор яг тохирсон зүйл алга. Гэхдээ байгаа эмнэлгийн нөхцөл дээр нь Энэтхэгийн мэргэжилтнүүдээ авчирч, давхар монголчуудаа сургах аргаар үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

“Маренго” эмнэлгийн ерөнхий захирал Раажив Сингхал:

-Манайх Энэтхэгт дөрвөн эмнэлэгтэй. Бид зүрхний мэс засал, уушги, зүрх, элэг гээд бүх төрлийн эрхтэн шилжүүлэх мэс засал, мэдрэл талдаа илүү нарийн мэргэшсэн. Бидний хувьд Монголын эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн алба хаагчидтай хамтран ажиллаж, хагалгаа, мэс заслыг хамт хийх, Монголын эмч нарыг Энэтхэгт аваачин чадавхжуулах тал дээр илүү анхаарна. Монголд байгаа өвчтэй хүмүүсийг заавал гадаад руу явуулахгүйгээр энд нь харьцангуй боломжит үнээр нь тусламж үзүүлэхэд гол ажил чиглэнэ. Монголын Засгийн газраас олон чухал зүйлийг хийжээ. Монгол эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ илүү өргөжүүлэх хэрэгтэй харагдаж байна. Үүний тулд хүний нөөций чадавхийг сайжруулах нь чухал. Бид нарын зүгээс Энэтхэгийн эмч нарын туршлага, мэдлэгийг хүргэхийг хичээнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хайлаастаас Дарь эх явах замд 7300 мод тарьжээ10 сар 9. 17:40Багахангайгаас Эмээлт хүртэлх 127 км төмөр замын ажил дуусжээ10 сар 9. 17:38УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилтыг олон улсын түвшинд үнэллээ10 сар 9. 17:11Да хүрээ авто худалдааны төв орчимд хөрсний бохирдлыг шинжлэв10 сар 9. 17:11Төв Азийн хэвлэл мэдээллийн 26 дугаар бага хурал эхэллээ10 сар 9. 17:10Конгод Эбола вирусээр 4200 гаруй хүн нас баржээ10 сар 9. 17:08ОХУ-аас нийлүүлж буй 134 вагон шатахууны татан авалтыг хурдасгахыг даалгажээ10 сар 9. 11:12Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон үеийн татварыг ирэх онд хасуулж тооцох санал НИТХ-д оруулна10 сар 9. 11:11Хүний амь эрсэдсэн газраас холгүй баавгайг олж, аюулгүй болголоо10 сар 9. 11:09Цэцэрлэг, сургуулиудыг намрын аялал, зугаалга зохион байгуулахыг хориглолоо10 сар 9. 11:09Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой10 сар 8. 17:15Хар тэнгист газрын тос тээвэрлэж явсан хөлөг дроны цохилтод өртжээ10 сар 7. 15:21
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.