Монгол-Бельгийн Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ирэх онд зохион байгуулна


5-р сарын 16
15 цаг 21 минут

 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Хаджа Лабибтай 5 дугаар сарын 15-нд Словени Улсын нийслэл Любляна хотноо уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, ардчиллын нийтлэг үнэт зүйлст тулгуурлан идэвхжин хөгжиж буйг тэмдэглэж, цаашид аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэхэд хамтран ажиллахаа онцлов. Бельги Улсад амьдарч, ажиллаж буй Монгол Улсын иргэдийн жолооны үнэмлэхийг Бельгийн жолооны үнэмлэхээр солиулах шийдвэр гаргасанд талархал илэрхийлэв. 

Бельги Улсын Гадаад хэргийн сайд Х.Лабиб сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж, яриа хэлэлцээний механизм болох Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг ирэх оны эхний хагаст зохион байгуулахаар төлөвлөснөө нотлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно1 цаг 39 минутын өмнө"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"1 цаг 41 минутын өмнөИ.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ1 цаг 49 минутын өмнөМэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов1 цаг 50 минутын өмнөДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ1 цаг 51 минутын өмнө“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ1 цаг 51 минутын өмнөНарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна1 цаг 54 минутын өмнөГавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ1 цаг 55 минутын өмнөАНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ1 цаг 55 минутын өмнөФранц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.