Улсын хэмжээнд “Ковид-19” халдварын 205 тохиолдол бүртгэгджээ


5-р сарын 12
15 цаг 18 минут

Он гарснаас хойш дэлхий нийтэд “Ковид-19”-ийн тохиолдол тогтвортой буурч байгаад сүүлийн долоо хоногийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэв.  

Тэрбээр мэдээлэлдээ, “Зарим улс оронд өвчлөл өндөр хэвээр байна. Тухайлбал, АНУ, БНСУ, Япон, Бразил, БНЭУ, ОХУ зэрэг оронд долоо хоногийн хугацаанд 30-80 мянган тохиолдол бүртгэгджээ. Дэлхий нийтэд сүүлийн долоо хоногт омикроны дэд хувилбар болох XBB.1.5 мутац 40-50 хувь давамгайлан тархаж байна. Манай улсын хувьд он гараад 18 дугаар долоо хоногт улсын хэмжээнд 205 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ПГУ шинжилгээгээр эерэг гарах нь нэмэгдсэн. Үүнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад өссөн дүн юм. Омикроны дэд хувилбар XBB.1.5 мутац нь бусадтайгаа адил хүнээс хүнд халдах байдал нь өндөр хэвээр. Эмнэл зүйн хувьд хүндрэх тохиолдол нь бага боловч тархалт нэмэгдэх тутам ахмад настанд хүндрэх магадлал өндөр байгаа юм” гэв. 

Мөн тэрбээр олон нийтийн газраар явахдаа амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зай барихыг зөвлөлөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ11 сар 3. 20:08С.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан11 сар 3. 20:0711-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь11 сар 3. 20:06"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна11 сар 3. 20:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ11 сар 3. 19:5940, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ11 сар 3. 19:52Боловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?11 сар 3. 19:50Хэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана11 сар 3. 19:49Юань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна11 сар 3. 19:47А.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна11 сар 3. 17:40Агаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.