Их Британид "гурван эцэг эхтэй" анхны хүүхэд мэндэлжээ


5-р сарын 11
16 цаг 41 минут

ЛОНДОН. /The Guardian/. Их Британид удамшлын ховор өвчнүүд удамшихаас урьдчилан сэргийлэх үүднээс хиймлээр үр тогтоох аргыг ашигласнаар гурван өөр хүний ДНХ бүхий анхны хүүхдүүд мэндэлжээ.  

Ийм таван хүүхэд мэндэлсэн гэж Их Британийн Үр хөврөл, зохиомлоор үр тогтоох газраас лхагва гарагт мэдээлсэн боловч гэр бүлийн гишүүдийн хувийн нууцыг хамгаалах үүднээс дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.  

“Митохондрийн өвчин” гэх генийн ноцтой эмгэг эхээс хүүхдэд дамжихаас урьдчилан сэргийлэх шинэ аргыг хэрэглэсний ачаар гурван хүний генийн материалыг тээсэн хүүхдүүд төржээ. Уг аргыг "митохондрийн орлуулах эмчилгээ" гэж нэрлэдэг байна. Митохондр нь эд эсүүдийг эрчим хүчээр хангах үүрэг бүхий эсийн бүтцийн нэг хэсэг юм. Гэмтсэн митохондр нь тархи, зүрх, элэгний ноцтой эмгэг үүсгэснээр цагаас эрт нас барах шалтгаан болдог байна. Гэмтэлтэй митохондрууд нь зөвхөн эхийн генээр дамждаг тул зөвхөн эмэгтэй доноруудын ДНХ-г ашигладаг ажээ. 

Тодруулбал, нөхөн үржихүйн эмч нар гэмтсэн митохондри бүхий өндгөн эсээс генийн материал бүхий цөмийг гаргаж аваад, өмнө нь цөмийг нь гаргаж авсан, эрүүл донор эмэгтэйн өндгөн эсэд шилжүүлэн суулгана. Ингэснээр уг өвчнийг тээж буй мутацлагдсан генүүд эхийн анхны өндгөн эсэд үлдэж, өвчин удамшихаас сэргийлдэг байна.  

Эр эм бэлгийн эсүүд дэх митохондр нь өөрийн гэсэн ДНХ-тэй байдаг тул зохиомлоор тогтоосон үр хөврөл нь эцэг эхийн генийн материалаас гадна өөр эмэгтэйн эрүүл митохондр бүхий ДНХ-тэй байх тул хүүхэд эцэг эхийнхээ ДНХ-ийн 99.8 хувийг, донорын 37 орчим генийг (0.2 хувиас бага) өвлөдөг ажээ. 

Их Британийн парламент гурван хүний ДНХ-ийн дээжийг ашиглан зохиомлоор үр тогтоохыг зөвшөөрөх тухай хуулийн төслийг 2015 онд эцэслэн баталсан байна. Ингэснээр Их Британи ийм аргыг нэвтрүүлсэн анхны орон болсон. Тус улсад 200 орчим хүүхэд тутмын нэг нь митохондрийн өвчтэй төрдөг. Өнөөдрийн байдлаар 32 өвчтөн энэ эмчилгээнд хамрагдах зөвшөөрөл аваад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.