Болгарын сүүн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэнэ


5-р сарын 10
12 цаг 54 минут

Монгол Улс Lactobacillus bulgaricus” бактеритай болгар таргийг үйлдвэрлэх Азийн хоёр дахь улс болох  гэж байна.

 Болгарын төрийн өмчит сүүн бүтээгдэхүүний “LB Bulgaricum”, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг болох “АПУ” компаниудын хооронд лиценз ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан талаар Болгарын Эдийн засаг, аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдээлжээ.

 Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Никола Стоянов Ази тивийн зах зээлд гарах  санаачилгыг анх гаргаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаагийн идэвхтэй дэмжлэгтэйгээр уг гэрээг байгуулжээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд дээрх хоёр эрхэм оролцсон байна.

 "Энэхүү хамтын ажиллагааны тухай яриа хэлэлцээ өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд ердөө дөрөвхөн сарын дотор энэ ажлыг эцэслэн бид өнөөдөр тус гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр жинхэнэ Болгарын тараг Монголд худалдаалагдах боломжтой болж байна" гэж сайд Никола Стоянов хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хонины махаар Солонгос хоол хийж өрсөлджээ3 цаг 12 минутын өмнөЗүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шав тавив3 цаг 14 минутын өмнөЗамын түгжрэл, агаарын бохирдлыг багасгах талаар санал солилцлоо3 цаг 15 минутын өмнөХээрийн түймэрт 8400 га талбай шатжээ3 цаг 17 минутын өмнөЗөв хооллолт эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй3 цаг 18 минутын өмнөМонголын хуур хөгжмийн өвийг судалж, хамгаалах асуудлыг хэлэлцэв3 цаг 19 минутын өмнөТөв Азийн орнууд Оросын шатахуунаас хараат байдлаа багасгахыг зорьж байна3 цаг 20 минутын өмнө“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа3 цаг 31 минутын өмнөЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН GNGI-ИЙН ГИШҮҮН БОЛЛОО8 цаг 39 минутын өмнөТүймрийн эрсдэл өндөр үед иргэн бүр хариуцлагатай байя9 сар 17. 14:50Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ9 сар 17. 14:50"AI-ийн гаргасан мэдээлэл баримт нотолгоог орлохгүй тул заавал нягтал"9 сар 17. 14:49
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.