БНСУ-ын дэмжлэгээр 6 дүүрэгт сүрьеэгийн илрүүлэг хийж байна


4-р сарын 28
13 цаг 57 минут

 "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг хэрэгжилтийн талаар санал солилцох уулзалт ХӨСҮТ-д болж, хэрэгжилтийн үр дүн болон бусад асуудлыг хэлэлцлээ.

ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн дэмжлэгтэй "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг 2015 оноос хамтран хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг үе шаттай хийж ирсэн. 

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, "2021 онд бүс нутгийн улс орнуудын дунд хийсэн судалгаагаар манай улс сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны тоонд орсон. Тиймээс бид идэвхтэй илрүүлэгт онцгой анхаарч хяналт тавин ажиллаж байна. Бид хэдий сүрьеэ өвчний дарамт өндөртэй орны тоонд багтсан ч сүрьеэгээр өвдсөн иргэдийг илрүүлсэн тохиолдолд эмчилгээний амжилтаараа бусад улс орнуудаас илүү байна” хэмээн танилцуулаад "Энэхүү төслийн хамгийн гол зорилго нь бидэнд дутагдаад байсан идэвхтэй илрүүлэг рүү чиглэсэн байсан. Тиймээс төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 50 мянга орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь дээрх хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна” гэсэн юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 9000 иргэнийг эрт илрүүлэггт хамруулж тэдгээрээс сүрьеэгийн халдвартай 214 хүнийг олж тогтоон хяналтад авч эмчилгээг эхлүүлсэн байна. Мөн төслийн хүрээнд сүрьеэ өвчний эрт илрүүлгийг нэмэгдүүлэх чиглэлээр дэд бүтцийн буюу тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчнийг оношлох молекул биологийн лабораторийг байгуулж, далд сүрьеэг илрүүлэх сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, сургахад хамтран ажиллаж байгаа юм. 

ХӨСҮТ, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтран олон улсын таван хурлыг зохион байгуулсан бөгөөд энэ жил зургаа дахийг нь хийхээр төлөвлөж байгаа гэдгийг Ц.Билэгтсайхан захирал дуулгалаа.

БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн олон улсын хамтын ажиллагааны төсөл хариуцсан төвийн дарга Хан Жи Ён, “Бид КОИКА байгууллагаас санхүүжилт авч, төслийг хэрэгжүүлдэг учраас тэднийг мэдээллээр маш сайн хангах хэрэгтэй байдаг. ХӨСҮТ энэ тал дээр бидний ажилд дэм болж, мэдээллээ давхардуулалгүй илгээх нь чухал байна. 2022-2023 онд хэрэгжиж буй хоёрдугаар шатны төслийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг тодорхой өгсөн нь төслийг сунгахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс гадна дүүрэг болон орон нутаг дахь багууд маш сайн ажиллаж байгааг дурдах хэрэгтэй. ХӨСҮТ-өөс сайн чиглүүлж байгаа учраас төсөл амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэдэг. Судалгаанаас үзэхэд илрүүлсэн өвчтөнд хийсэн эмчилгээний үр дүн бусад оронтой харьцуулахад өндөр харагдаж байгаа нь сайшаалтай байна” хэмээн төслийг хэрэгжүүлж буй ХӨСҮТ-ийнхөнд талархал илэрхийллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙДЫН 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА8 сар 7. 14:55Сүхбаатар боомтоор 4140 тонн АИ-92 автобензин оруулж ирлээ8 сар 5. 11:43Өмнөд Солонгост хэт халалтын улмаас 16 хүн нас баржээ8 сар 5. 11:42Өнөөдөр дараах замуудыг хэсэгчлэн хаана8 сар 5. 11:41Автомашины улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол өнөөдөр шатахуун авна8 сар 5. 11:38Аялал жуулчлалын салбарын холбоод шатахууны хангамжаа яаралтай сайжруулахыг хүслээ8 сар 5. 11:37Боловсролын салбарын 2027 оны төсөвт олон нийтийн саналыг тусгана8 сар 5. 11:36Нутгийн баруун хэсэгт халж, зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно8 сар 5. 11:35Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд8 сар 5. 11:33Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол их байна8 сар 5. 11:33Японд хэт халалтын улмаас амьтны хүрээлэнгийн гурван эрслэн үхжээ8 сар 5. 11:32Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар сургуулийн хүртээмж, төрөлжсөн ахлах сургуулийн бэлтгэлийг хэлэлцэв8 сар 4. 23:27
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.