Тогтвортой хөгжлийн боловсролыг цаашид хэрэгжүүлэх үндэсний нөөц бүрджээ


4-р сарын 25
15 цаг 48 минут

Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, хүртээмжтэй ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийг манай улсад хэрэгжүүлээд байна. Төсөл хэдийгээр дуусч байгаа ч цаашид үүнийг үргэлжлүүлэн нутагшуулах боловсон хүчин, хүний нөөц Монгол Улсад бүх түвшинд бүрджээ.

Энэ талаар Байгаль орчны мэдээлэл, сургалтын төв (БОМСТ)-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг өнөөдөр “Туушин” зочид буудалд болсон “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцсэн уулзалтын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ, хүний нөөц сургуулийн сурагчаас эхлээд судлаач хүртэл гурван түвшинд бүрдэхээс гадна сургалтын сэдэв, агуулга, контент зэрэг арга барил, үйл ажиллагаа зэрэг хэрэглэгдэхүүний нөөц мөн бүрдээд буйг тодотголоо. Энэ нь Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд цааш хэрэгжүүлэхэд мэдлэгийн бааз суурь бэлэн болоод байна гэсэн үг. Жишээ нь, төсөл хэрэгжсэн 30 сургуульд бий болгоод буй ТХБ-ын загварыг хаана ч нутагшуулах схемийг нэгэнтээ бүрдүүлснийг тэмдэглэн хэлж байна.

Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг хэлэхдээ, “Бид ТХБ төслийн эхний шатанд байгаль орчин, тогтвортой хөгжлийн олон улсын стандартуудыг нэвтрүүлж ажилласан. Ингэсний үр дүнд одоо төслийн хоёр дахь шатанд тэдгээр стандартыг төрийн бүх байгууллагад нэвтрүүлэхэд бэлэн болоод ажиллаж байна” гэв.

Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар төслийн хэрэгжилтийг санхүүжүүлэгч байгууллагын нэг (нэг нь Монгол Улсын Засгийн газар юмШвейцарийн Хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дэд дарга Бенуа Меэйр-Биш хэлэхдээ, ерөнхийдөө төсөл Тогтвортой хөгжлийн боловсролын стандарт, олон улсын шалгуур үзүүлэлтүүдийг ханган биелүүлснийг дурдаад, Монгол Улс ТХБ-2 төслийг хэрэгжүүлэх явцад сургуулийн буюу боловсролын сэтгэл зүйч нарыг бэлтгэн ажиллуулж эхэлснийг сайшааж байлаа. Энэ талаар төслийн зөвлөх, Монголын Сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн доктор багш Ш.Батсүх, ЕБС-уудад анх удаа мэргэжлийн сэтгэл зүйч нар, ментор багш нарыг мэргэшүүлэн бэлтгэн гаргаж мониторинг судалгаа хийх нөхцөл, гарын авлага материалаар хангаж өгснийг тодотгож хэлэв. Үүний үр дүнд төслийн хүрээнд бэлтгэсэн 64 сэтгэл зүйч ЕБС-иудад ажиллан улсын хэмжээнд нийт сурагчдын 20 хувийг сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулаад буйг онцоллоо. 

Монгол Улс “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” төслийг 2019 оны 6 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлж дуусаад байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.