Грекийн Родест болсон шатрын ДАШТ-ээс Монголын өсвөрийн тамирчид 6 медаль хүртжээ


4-р сарын 24
13 цаг 16 минут

 Грек улсын Родес хотноо 4 дүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагджээ. 

Тус тэмцээнд 53 орны 530 орчим тамирчид 6 насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөний дотор Монгол Улсаас 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн тулалдсан байна. 

Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэж ажиллажээ. Мөн Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар  ч Родест хүрэлцэн очжээ. 

Тэмцээний дүнгээр манай тамирчид 6 медаль хүртэж, Ц.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг нар Дэлхийн аварга болсон байна. 

Тэмцээний дүн:

7 НАСНЫ ОХИД:

-Ц.Гэрэлт-Оюу-Алтан медаль, цом /Их мастер академи/, 

11 НАСНЫ ОХИД:

-Б.Буянхишиг-Алтан медаль, цом /Стейниц академи/, 

9 НАСНЫ ОХИД;

-И.Цэлмүүн-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/, 

13 НАСНЫ ОХИД:

-Г.Урангоо- Мөнгөн медаль /Мончесс академи/, 

13 НАСНЫ ХӨВГҮҮД:

-Г.Тэнгүүндалай-Мөнгөн медаль /Босоо ноён клуб/, 

13 НАСНЫ ОХИД:

-Н.Содгэрэлт-Хүрэл медаль /Гэгээн арвай клуб/,

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Боом хүнд халдварлаж, шүлхийн шинэ вирус 6000 малыг өвчлүүлэв10 сар 16. 19:10Тээвэрчдийн өмч хөрөнгийг ашиглаж, татаас нэрээр шимэгчилж байна10 сар 16. 19:07Т.Шинэбаярыг суллаж, хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ10 сар 16. 19:04Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцэслэн баталлаа10 сар 16. 18:42Газрын тосны үйлдвэрийн төслийн санхүүжүүлэгч Энэтхэгийн төлөөлөгч ажлын явцтай танилцжээ10 сар 16. 18:4050 жил гацсан Эгийн голын УЦС-ын төслийг ОХУ-ын эрдэмтэд дэмжжээ10 сар 16. 18:36Засгийн газар Беларусьтай 17 зүйл бүхий гэрээ байгуулжээ10 сар 16. 16:28Илон маск Теслагийн нисдэг машиныг танилцууллаа10 сар 16. 16:27Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ10 сар 16. 16:27Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төвийг нээлээ10 сар 16. 16:26Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.