Б.Мөнхтөр: Эргэлтийн талбайн 10%-иас илүү рапс тариалахгүй байхыг зөвлөнө


4-р сарын 14
16 цаг 10 минут

Сэлэнгэ аймагт болж буй "Тариаланчдын зөвлөгөөн"-д Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрийн танилцуулсан мэдээллээс хүргэж байна. 


Тус аймагт
 

  • Үр тариа эрхлэгч 327 аж ахуйн нэгж, 197 иргэн
  • Төмс хүнсний ногоо эрхлэгч 41 аж ахуйн нэгж, 2118 иргэн
  • Жимс, жимсгэнийн аж ахуй эрхлэгч 5 аж ахуйн нэгж, 475 иргэн ажиллаж байна.
  • Үр тариа, тэжээл, тосны ургамал-180-200 мянган га-д
  • Төмс-2300-2500 га-д
  • Хүнсний ногоо-3000-3500 га-д тариалж байна.

Улсын хэрэгцээт үр тарианы 60 хувийг хангадаг байсан бол сүүлийн 5 жилд 40-43 хувийг үйлдвэрлэж байна. Тиймээс өөрсдийн орон нутагт хөрс, цаг уурт тохирсон технологийг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран шинэ техник, технологийг үйл ажиллагаандаа мөрдөн сайн туршлагыг нэвтрүүлэх нь чухал юм.  

Энэ оны тариалалтын төлөвлөгөө 

  • Үр тариа 160.5 мянган га талбайд 
  • Улаанбуудай 152.5 мянган га талбайд 
  • Малын тэжээл 18.1 мянган га талбайд 
  • Тосны ургамал 31.5 га талбайд тариалахаар төлөвлөжээ. 

Сэлэнгэ аймаг нь 305.5 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай. 2022 онд нийт эргэлтийн талбайн 16 хувь буюу 50 мянган га талбайд тосны ургамал тариалсан.

Тосны ургамлын тариалангийн талбайн хэмжээ жил тутамд нэмэгдэж, үүний хэрээр зарим нэг том аж ахуй нэгжүүд бусдыгаа дагуулан тариалж байна. Тиймээс цаашид нийт эргэлтийн талбайн 10 хувиас илүү рапс тарьсан аж ахуй нэгж, иргэдийн тариалангийн талбайг цуцлах саналыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын зүгээс сумдын засаг дарга нарт хүргүүлнэ.

Тиймээс 2023 онд Аймгийн засаг дарга болон сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд 10 хувиас хэтрүүлэхгүй тосны ургамал тариалах төлөвлөгөөг тусгаж өгсөн.  

Цаашид анхаарах асуудлууд:

1.    Сум бүр тариалалтын төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллах
2.   Газар тариалангийн мэдээллийн нэгдсэн Plant.mofa.gov.mn цахим системд үүсгэх анхан  шатны баримт бичгийн бүрдэл, тариалалт, хураалт, уриншийн тухай мэдээг үнэн зөв бодитой оруулж онцгойлон хяналт тавих
3.  Малчин, тариаланч, төрийн /багийн засаг дарга, ХАА-н тасгийн мэргэжилтэн/ үүрэг хариуцлага, тариаланд учирсан хохирлыг аргачлалын дагуу тодорхойлж, нөхөн төлбөрийг төлүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгасан гурвалсан гэрээг байгуулж хэрэгжүүлэх
4.   Тариалангийн тухай хуулийн 24-р зүйлийн 24.2 дугаар заалтад Тариалангийн талбайгаас 500 метр дотор байгаа өвөлжөө хаваржааны байршлыг тогтоон хэдэн өвөлжөө байгааг мэдэх
5. 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр тариалангийн талбайд хөрсний шинжилгээ хийлгэсэн. Тариалангийн тухай хуулиар 5 жил тутамд тухайн эзэмшлийн талбайд шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай, энэ онд аж ахуй нэгжүүд хөрсний шинжилгээнд бүрэн хийх шаардлагатай.
6. Тарих үрэндээ хянан баталгаа хийлгэж, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулан улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах, баталгаажсан таримал ургамлын үрээр тариалах (өөрсдийн хэрэгцээнд зориулан тариалж буй үр мөн хамрагдана)
7.  Зөвшөөрөгдсөн бодис, бордоог зориулалтын дагуу заасан норм тунгаар хэрэглэж бодисын сав, баглаа, боодлыг эрх бүхий байгууллагад эсхүл тогтоосон тусгай цэгт хүлээлгэн өгөх /зохистой дадал бий болгох/
8. Тариаланчид талбайгаа бүрэн хашаажуулах, манаачтай байлгах,  үр суулгаснаас, ургац хураалт дуустал мал оруулахгүй байх.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол хэл, бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа5 сар 9. 19:27БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөлийн Мөрөн сум руу шууд нислэг үйлдэнэ5 сар 9. 19:26Нийслэлийн хэмжээнд дараах найман байршилд мод тарих боломжтой5 сар 9. 19:24ЕБС, их, дээд сургуулийнханд төгсөлтийн баяраараа ногоон бүсэд зорчихгүй байхыг зөвлөв5 сар 9. 19:24Маргааш болох дугуйтай парадын үеэр ХААХ ЗАМУУД5 сар 9. 19:23Улаан талбайд Ялалтын 80 жилийн ойн парад боллоо5 сар 9. 19:20Ирэх долоо хоногт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлууд5 сар 9. 19:19Ханын материалд 3000, Баянхошуунд 5000 айлын орон сууц барина5 сар 9. 19:17Нийтийн тээврийн дараах 42 чиглэлд өөрчлөлт орно5 сар 9. 19:13Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил үргэлжилж байна5 сар 9. 19:11“Орчин үеийн хүүхдэд тохирсон хүүхдийн хөгжлийн үйлчилгээтэй болно”5 сар 8. 20:01Норовлин суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна5 сар 8. 20:00
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.