Сая доллараар допингийн лаборатори байгуулъя!


4-р сарын 10
10 цаг 58 минут

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно | News.MN

Монгол үндэсний бөх допинг гэх хавдраасаа салж чадахгүй 20 жил хол өнгөрлөө. Аварга, арслан цолтнууд допингийн "хамааралтай", Монголын үндэсний бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсон. Хэрэвзээ, үндэсний бөхийг спорт биш энтертаймент гэж үзвэл допингийн шинжилгээ хийж, хэн нэгнийг хэрэглэсэн эсэх дээр хяналт тавьж, хариуцлага тооцох нь илүүц мэт. Харин үндэсний спорт гэж үзвэл үүнтэй хатуу тэмцэхээс өөр аргагүй. Тиймээс хууль, дүрэмд допингтой хэрхэн тэмцэх зүйл, заалт оруулсан хэдий ч үндэсний бөхчүүдээс допинг илрэхгүй баяр наадам гэж байхгүй боллоо.

Улсын баяр наадам, цагаан сарын барилдаан бүрээс допинг илэрдэг хэвийн үзэгдэл болсон. Гэхдээ залуу бөхчүүдээс бус монгол бөхийн дэвжээнээс хүртдэгээ хүртсэн улсын цолтнуудаас допинг илэрч буй нь үндэсний бөхийг үзэгчгүй болгоход хүргэж байна.

Нөгөө талдаа Монгол дахь допингийн шинжилгээний сорьц цуглуулах явц, үр дүнг танилцуулах байдал зэрэг нь тодорхой бус, хэл ам дагуулдаг. Бөхчүүд нэг биш удаа энэ талаар гомдоллож, Монголын допингийн эсрэг үндэсний агентлаг гэх газрыг шүүмжилсэн. Цаашдаа ч шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд энэ агентлагийг буруутгах янзтай. Тэгвэл одоо яах вэ?

Хамгийн зөв арга нь дотооддоо допингийн шинжилгээний лабораторитой болох. Одоогоор Монгол Улс Солонгос дахь итгэмжлэгдсэн лабораторитой гэрээтэй ажилладаг. Шинжилгээ хийлгэх үнийн дүн нь ч бага биш. Угтаа Хятад, Япон, Герман, Тайланд, Турк зэрэг Монголоос шууд нислэгтэй бусад улсад итгэмжлэгдсэн лабораториуд бий. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лаборатори байгуулах өртөг нь нийт 670 мянган ам.доллар. Харин засвар үйлчилгээ, эрчим хүч, байгууламжийн аюулгүй байдал, зохих температурын хяналт зэрэг нэг жилийн урсгал зардалд 100 мянган ам.доллар шаардагддаг аж.

23 мянган дээжийг дөрвөн жил хадгалах багтаамжтай лаборатори байгуулахад дээрх хэмжээний өртөг гарна. Харин 45 мянган дээжийг найман жил хадгалах лаборатори байгуулахыг хүсвэл 1.15 сая ам.доллар шаардлагатай. Жилийн урсгал зардал нь 186 мянган ам.доллар. Ерөнхийдөө хичнээн дээжийг ямар хугацаанд хадгалах вэ гэдгээс шалтгаалан лабораторийн өртөг хэлбэлзэнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр дараах зүйлийг ярьж байв. Тэрбээр “Допингийн асуудлыг “WADA”-ийн дүрмээр явъя гэж хуульчилж байна. “WADA”-ийн дүрмийг дагаснаар “WADA”-ийн гишүүн улсын адил өөрийн гэсэн итгэмжлэгдсэн лабораторитой болох шаардлага үүснэ. Бид дэлхий нийтийн жишиг рүү явах шаардлагатай. Энэ хуулиар үндэсний спортын төрлүүдийг спорт гэдэг агуулгаар нь томъёолж өгөхөд “WADA”-ийн дүрэм үйлчилнэ. Одоо бид Бүгд найрамдах Солонгос улсад байгаа “WADA”-ийн итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээгээ хийлгэж байгаа. Цаашид бидэнд хөрөнгө боломж бүрдвэл дотооддоо допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болох боломж бүрдэнэ” гэв.

Нэг сая ам.доллараар допингийн итгэмжлэгдсэн лабораторитой болно гэдэг спортын салбарт дэвшил болно. Дан ганц бөхчүүд гэлтгүй олимп, дэлхийн аваргад тогтмол оролцдог их спортын тамирчид ч шинжилгээнд тогтмол хамрагдаж, П.Орхонд тохиолдсон  шиг үйл явдал спортын салбарт гарахгүй байх ч боломжтой. Мөн гадаадын орнуудаас ч Монголд сорьцоо шинжлүүлэхээр хандах боломж бүрдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Биотехникийн ажилд зориулан 500 боодол ногоон тэжээл бэлтгэжээ10 сар 15. 19:01“СҮҮ” хувьцаат компанийн SUU 2.0 үйлдвэрийг ашиглалтад орууллаа10 сар 15. 18:59Мөнгө угаах 59 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ10 сар 15. 18:56“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ10 сар 15. 18:55“Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ10 сар 15. 18:53Т.Шинэбаярын холбогдсон зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй10 сар 15. 18:52"Ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах ажил гэж харж байгаа"10 сар 15. 18:51Оюутолгойн ногдол ашгаа дансандаа авъя, Ерөнхий сайд аа!10 сар 15. 18:50БНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?10 сар 15. 17:08"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.