АН-ын тамганы маргаанд Захиргааны хэргийн шүүх тайлбар хийв


3-р сарын 30
12 цаг 58 минут

АН-ын тамганы маргаанд Захиргааны хэргийн шүүх тайлбар хийв

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ардчилсан намын тамгатай холбоотой маргааныг гуравдугаар сарын 28-нд хэлэлцсэн юм. Энэ талаар тайлбар гаргасныг хүргэж байна.

Ардчилсан намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газар болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн “Тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгох тухай” 6030 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж,

Харин “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр олгосон Ардчилсан намын тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаарын улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тус тус үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Эхний нэхэмжлэлийн шаардлагын тухайд, аливаа захиргааны актыг хүчингүй болгохын тулд захиргааны акт эрх зүйн үйлчлэлтэй байх ёстой. Гэтэл Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын 1117237845 дугаарыг хүчингүй болгосны дараа 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсаар Ардчилсан намд 9020120477 дугаар бүхий тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон байна.

Тодруулбал,  Ардчилсан намыг тамга, тэмдгийн хяналтын дугааргүй болгосон маргаан бүхий дүгнэлтийн эрх зүйн үйлчлэл нь түүнд дахин тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосноор дуусгавар болсон гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд шүүх хэрэгжиж дуусгавар болсон дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзсэн.

Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар шаардаж буй Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 2020 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн Ардчилсан намд тамга, тэмдгийн 9020120477 хяналтын дугаар олгосон улсын бүртгэл /акт/ нь нэхэмжлэгч Ардчилсан намд эерэг нөлөөлөл бүхий, эрх олгосон шийдвэр буюу түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй тамга, тэмдгийн хяналтын дугаарыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанчлан С.Эрдэнэд олгоогүй, харин Ардчилсан намд олгосон байх ба Ардчилсан нам өөрт олгогдсон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгосноор түүнд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй буюу бүртгэлийн байгууллагын эрх олгосон шийдвэртэй нэхэмжлэгч маргах эрхгүй.

Харин нэхэмжлэгч  Ардчилсан нам нь бодит байдалд тамгаа эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаатай холбоотой маргаанаа иргэний шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой, нөгөөтэйгүүр тамга, тэмдэг эзэмшиж ашиглах эрхгүй этгээд намын тамгыг ашигласантай холбоотой эрх зүйн маргаан байгаа гэж үзвэл холбогдох цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах эрх нь нээлттэй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Та өөрөө ч мэдэлгүй картын мэдээллээ алдсан юм биш биз?3 сар 23. 15:34Улаанбаатарт энэ сарын 25-нд хур тунадас орно3 сар 23. 14:59Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ3 сар 23. 14:58Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ3 сар 23. 14:56Орон нутагт осол гэмтлийн үеийн тусламжийг өргөжүүлэхээр ГССҮТ болон Дархан нэгдсэн эмнэлэг хамтарна3 сар 23. 14:56Гадаадын 87 иргэнийг албадан гаргав3 сар 23. 14:54ИРГЭН: Нэг цаг үеийн удирдлагуудын нэг нь мод тариад, нөгөө нь устгаж байна. Бидний мөнгийг яг яаж зарцуулаад байгаа юм бэ?3 сар 23. 14:53Өмнөх Засгийн газрын өргөн барьсан, авлигын хөрөнгийг хураах хуулийн төслийг хэлэлцүүлнэ3 сар 23. 14:52Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо3 сар 23. 14:49Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсныг гэрчүүд надад мэдээлсэн3 сар 23. 14:47ЭСЯ: АНУ-ын B1/B2 визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд $10,000 хүртэлх барьцаа төлөх шаардлагатай болно3 сар 20. 12:19“Ус ба тэгш эрх” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ3 сар 20. 12:18
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.