Гурван настай хүүг эмчлүүлэхээр Турк улс руу явлаа


3-р сарын 30
12 цаг 57 минут

Гурван настай хүүг эмчлүүлэхээр Турк улс руу явлаа

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулснаас хүнд гэмтэл аван, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдэн эмчлүүлж байсан гурван настай хүү Б.Батзаяаг  Турк улсад эмчлүүлэхээр өнөөдөр /2023.03.30/ авч явжээ. Хүүг Турк улсад хүргэхэд аав нь мөн ГССҮТ-ийн эмч, сувилагч нар хамт явж байгаа аж.

Б.Батзаяа хүүг Турк улсад эмчлүүлэхэд эхний удаад 150 сая төгрөг шаардлагатай байгаа. Аав нь ард түмнээс хандив хүссэнээр 65 сая төгрөг цугларсан бөгөөд үлдэгдэл эмчилгээний төлбөрийг босгохын тулд рок попын дуучид“Амьдрал бэлэглэе” тоглолтыг ирэх дөрөвдүгээр сарын 9-нд UB Palace-ийн концертын их танхимд 19:00 цагаас зохион байгуулахаар болжээ. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй аж. Уг тоглолтоос олсон орлогыг Б.Батзаяа хүүг эмчлүүлэхэд зориулна.

Хүүгийн биеийн байдал зовуурьтай, унтаж чадахгүй байгаа талаар авга ах нь хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08СҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа4 сар 17. 15:07"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"4 сар 17. 15:062.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв4 сар 17. 15:05Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ4 сар 17. 15:05Авлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ4 сар 17. 15:02Б.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог4 сар 17. 15:01"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"4 сар 17. 15:0025 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ4 сар 17. 15:00"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.