ЕХ 2035 он гэхэд CO2 ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглоно


3-р сарын 29
12 цаг 29 минут

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбоонд /ЕХ/ 2035 он гэхэд нүүрстөрөгчийн давхар исэл /CO2/ ялгаруулдаг тээврийн хэрэгсэл худалдахыг хориглох тухай хуулийг мягмар гарагт баталлаа гэж Шведийн Эрчим хүчний сайд Эбба Буш мэдэгдэв. 

Германы Тээврийн сайд Фолькер Виссингийн олон долоо хоногоор хойшлуулаад байсан маргаантай хуулийн төслийг ЕХ-ны 27 гишүүн орны Эрчим хүчний сайд нар ийнхүү баталжээ. 

Өнгөрсөн бямба гарагт Брюссель, Берлин байгаль орчинд ээлтэй, синтетик түлшний нэг төрөл болох электрон түлшээр ажилладаг хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийг худалдаалахыг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн юм. 

ЕХ дэлхийн дулаарал хийгээд манай гарагт аюултай нөлөө учруулах үзэгдлүүдэд голлон нөлөөлж буй CO2-ын ялгарлыг хязгаарлах хүчин чармайлтын хүрээнд дээрх шийдвэрийг гаргажээ. Тээврийн салбар нь ЕХ-ны хүлэмжийн хийн ялгарлын 25 орчим хувийг бүрдүүлдэг байна. 

Герман улсын хувьд хуулийг зөөлрүүлж чадсан ч санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн цор ганц гишүүн орон биш байв. Тодруулбал, Польшийн Эрчим хүчний сайд санал хураалтын үеэр эсрэг санал өгсөн бол Румын, Итали, Болгар түдгэлзжээ. Тэдгээрийн зарим нь тээврийн хэрэгслийн үнэ өсөхөөс болгоомжилж эсэргүүцсэн бол Италийн хувьд хуульд био түлшийг хамааруулахгүй байх шаардлага тавьж байжээ. 

Мөн Засгийн газруудаас гадна автомашин үйлдвэрлэгчид ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Porsche” болон Италийн “Ferrari” компаниуд цахилгаан автомашинуудад зориулсан цэнэг хураагуурыг тээврийн хэрэгслүүдийнх нь хувьд хэт хүнддэнэ хэмээн мэдэгдэж байжээ. Харин “Volkswagen”, “Mercedes-Benz”, “Ford” зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчдийн хувьд цахилгаан тээврийн хэрэгслүүдэд хэдийнээ найдлага тавиад эхэлсэн билээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.