Соёлын сайд Ч.Номин Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеландтай уулзлаа


3-р сарын 29
12 цаг 21 минут

Соёлын сайд Ч.Номин өнөөдөр Шведийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хелена Сангеландийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин хатагтай Элчин сайдыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.

Тухайлбал, Монгол, Швед Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг 2024 онд тэмдэглэх хүрээнд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлыг хэлэлцэв. Хоёр орны музейд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэр дундаа Швед Улсад хадгалагдаж буй Монголын соёлын өвийг сурвалжлах, мэдээлэл бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналыг тавилаа. 

Уулзалтаар талууд соёлын солилцооны хөтөлбөр, Кино урлагийн дэмжих тухай хуулийн хүрээнд хамтран ажиллах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав33 минут 26 секундын өмнөХятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв34 минут 4 секундын өмнөКолумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана36 минут 33 секундын өмнөNHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно37 минут 21 секундын өмнөКрымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ38 минут 11 секундын өмнөХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ39 минутын өмнөДотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно39 минут 55 секундын өмнөДүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв40 минут 48 секундын өмнөЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.