95 ХУВЬ НЬ ШИРГЭЭД БАЙСАН ГАНГА НУУРЫН ЭКО СИСТЕМ ЭРГЭН СЭРГЭВ


3-р сарын 28
11 цаг 25 минут

Дарьгангын БЦГ-ын аялал жуулчлалын бүсэд байрлах Ганга нуурын 95 хувь нь 2017 онд ширгэж байв. Эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд тулгуурлаж Төр, иргэний хамтын ажиллагааны дүнд "Ганга нуур" эргэн сэргэжээ. 

Ширгэх аюул нүүрлэсэн Ганга нуур

Энэ талаар усны мэргэшсэн инженер Я.Болдбаатар хэлэхдээ, Ганга нуур нүүдлийн шувуудын дамжин өнгөрдөг таатай бүс нутаг. Ус намгархаг газрын нэг. Ганга нуурт жил бүр хунгийн чуулга болдог байсан. Гэтэл 2017 оны наймдугаар сард нуурын 95 хувь нь усгүй болж хатаж ширгэхэд уур амьсгалын өөрчлөлт хүчтэй нөлөөлсөн. Мөн ганга нуурыг тойроод 20,000 гаруй адуу, мал сүрэг өдөржин байдаг байв. Агаарын температур, салхи, шороон шуурга, малын хөл зэрэг зүйлсийн нөлөөгөөр Ганга нуур хатаж ширгэсэн. Тимээс Ганга нуурыг сэргээх судалгааг хийж эхэлсэн юм. Үүний үр дүнд артезиан даралттай хоёр худгийг гаргасан. Ингэснээр хур тунадас орохгүй, ган гачигтай үед артезиан худгийн усаараа нуурыг тэжээж, нуурын эрэг дагуу 17 километр орчмын хашаа барьж мал орохооргүй болгосон" гэлээ.

Эргэн сэргэсэн Ганга нуур

Мөн ганга нуур орчим амьдардаг 45 өрхийн дунд бэлчээрийн зориулалттай 10 худаг гаргаж, 10 га талбайд 8000 гаруй мод тарьж хамгаалалтын ойн зурвас байгуулж, нуурын эргээс 500м зайд аялагч, жуулчдад зориулсан тохижилтын талбай барьж байгуулжээ. Эдгээр ажлын үр дүнд нуурын усны түвшин нэмэгдэж жил бүр ирэх шувуудын тоо олширч, ганга нуурын эко систем эргэн сэргэжээ.

БОАЖЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна4 цаг 49 минутын өмнөМонгол банхар дэлхийн аварга боллоо4 цаг 50 минутын өмнөЭмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ8 цаг 14 минутын өмнөЧ.Шинэцэцэг “Иссык-куль”-ийн марафонд түрүүлээд эх орондоо ирэв8 цаг 15 минутын өмнөЭмээлт эко паркийн цэвэрлэх байгууламжийг барихад НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтарна8 цаг 15 минутын өмнөОХУ-ын засгийн газар огцорчээ8 цаг 16 минутын өмнөОлон улсын хамтарсан баг хавдрын хяналтын үнэлгээ хийн8 цаг 17 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тавантолгой” ХК 12 мянган мод тарьж ургуулаад байна8 цаг 18 минутын өмнөД.ТУУЛ: ЖИЛД 50,000,000 ДОЛЛАРЫН ЦАЛИН Ч АВАХ БОЛОМЖТОЙ8 цаг 19 минутын өмнөОюутнуудад зориулан “Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлдэг” өдөрлөг зохион байгууллаа5 сар 7. 16:48“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд “Энержи Ресурс” ХХК 150 мянган мод тариад байна5 сар 7. 16:11Т.Баттулга: “Agro Expo 2024” газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй буюу цэцэрлэгжүүлэлт гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагдана5 сар 7. 16:09
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.