Д.БААТАРСҮРЭН: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ГУДАМЖТАЙ БОЛВОЛ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛД Ч ӨГӨӨЖТЭЙ


3-р сарын 27
14 цаг 45 минут

Битүү амьсгаагаар лимбэдэх уран чадварыг өвлөж, XX зуунд буухиалж, XXI зуунтай залгуулсан нэрт лимбэчин, Гавьяат хөгжимчин Л.Цэрэндорж, Л.Маам, М.Дорж нар энэ хөгжмийн хөгжилд түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл алдарт лимбэчидийн халааг өвлөж,  “Уран эгшиг” улсын наадамд хоёр жил дараалан түрүүлсэн Б.Тэнгэр хүүг “Зууны мэдээ” сонин “Хөгжим, хэмнэл” буландаа онцоллоо. Тэрбээр хүний сэтгэлийн нандин утсыг хөглөж, аз жаргал, амар амгаланг хөгжмөөр дамжуулан мэдрүүлдэг авьяаслаг нэгэн юм.

 Морин хуур, үлээвэр хөгжимтэй хорших лимбэ

Б.Тэнгэр хүү анх Хөвсгөл аймгаас Орхон аймагт шилжиж ирээд н.Пүрэвсүрэн багшаар ноот заалгаж, амандаа лимбэ хүргэж байжээ. Тэр үеэс лимбэ хөгжмийг сурахын төлөө  уйгагүй хөдөлмөрлөсөн аж. Тавдугаар ангиасаа хөгжмийн гайхамшгийг мэдэрсэн бяцхан хүүд лимбэнээс гарах аялгуу нь дэндүү уянгалаг, сэтгэл татам санагдсан тухайгаа ярьж байсан юм. Б.Тэнгэр лимбэнээс гадна морин хуур, үлээвэр хөгжим тоглодог аж. Үүнээс лимбэ хөгжмийг голчилж тоглодог нь  техникийн хувьд хөгжимчнөөс ур чадвар, мэдрэмж, тэвчээр шаарддагтай холбоотой ажээ. Учир нь энэхүү хөгжмийн зэмсэг нь битүү амьсгааны урлаг учир лимбэ үлээх явцад амьсгалаа нарийн зохицуулах хэрэгтэй байдаг гэнэ. Ялангуяа монгол лимбэний дэлхийд ялгарах гол ондоошил нь энэхүү битүү амьсгаагаар тоглох арга билээ. Үүнийг сурахын төлөө хөдөлмөрлөж, хичээллэж яваа Б.Тэнгэр улсын шилдэг лимбэчин болох мөрөөдөлтэй гэсэн. 

 

Лимбэ хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой

Б.Тэнгэр уран бүтээлээсээ “Адуучны бодол” хэмээх аялгууг тоглох дуртай юм байна. Энэ тухайгаа  “Монгол хүний сэтгэлд төрсөн нутаг, аргамаг хүлэг хоёр үргэлж уяатай байдаг. Тиймээс нутгийнхаа сайхныг хөгжмөөрөө дүрсэлж  гаргахыг хичээдэг. Хүмүүс нүдээ аниад энэ бүтээлийг сонсоход нутаг нь дүрслэгддэг болов уу. Алс хол амьдарч байгаа болон нутгаа хайрладаг хүмүүсийн сонсох дуртай хөгжмийн нэг болоосой гэж хүсдэг” гэж байв. Түүний гол баримталдаг зарчим нь тоглож буй бүтээлээ хүний сэтгэл зүрхэнд хүргэж, үзэгчдэд лимбэ хөгжмийн гайхамшигт шидийг мэдрүүлэх гэсэн юм. Б.Тэнгэр “Хөгжим хүнээс хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Мөн тоглож байгаа зохиол дээрээ сайн ажиллаж, алдаагүй тоглох нь чухал. Тиймээс багшийнхаа, аав ээжийнхээ итгэлийг алдахгүйн төлөө лимбэ хөгжмөөр олон сайхан бүтээл гаргаж, түгээн дэлгэрүүлэн сурталчлах мөрөөдөлтэй гэж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.