У.Хосбаяр: Туул гол руу хадагт ороосон бумба, архины шил, гялгар уутнаас эхлээд хаяж болох бүхнийг хийж байна


3-р сарын 24
14 цаг 45 минут

"Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг ТТБ-ын төлөөллүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийв. 

Энэ үеэр "Хоггүй Монгол" аяныг ирэх амралтын өдөр (2023.03.26)-нд зохион байгуулж, Улиастайн гүүрнээс Морингийн даваа хүртэл цэвэрлэгээ хийх талаар мэдээлж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. 

Тус аяны талаар иргэн У.Хосбаяр "Хоггүй Монгол аяныг зохион байгуулаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү аяны хүрээнд ”Туул голоо аваръя” хөдөлгөөнийг санаачилж, өнгөрсөн жилүүдэд өөрсдийн чадах хэмжээнд цэвэрлэгээг хийж ирсэн. Харин энэ жилийн хувьд илүү өргөн далайцтай хийх хүсэл сонирхол байна.

Монголынхоо ард түмнийг гуравдугаар сарын 26-ны амралтын өдөр болох “Хоггүй Монгол”, “Туул голоо аваръя” аянд нэгдээсэй гэж уриалъя.

Бид өмнө нь архины шил, гялгар уутнаас эхлээд маш их хэмжээний хог цэвэрлэж байсан. Туул гол дагуу байхгүй зүйл байдаггүй, хүмүүс хаяж болох бүхнийг хаядаг. Дээрээс нь бумбаны тухай ярихгүй өнгөрөөхийн аргагүй. Хадагт ороосон бумба Туул голд дүүрэн байна. Тэр голд амьд амьтад амьдардаг, уснаас нь ундаалдаг гэдгийг ухамсарлахгүйгээр гол руу бумба хийх юм. Ямар мухар сүсэг тэнд үйлчлээд байгааг мэдэхгүй. Монголчууд мухар сүсгээсээ салаасай гэж бодож байна.

Түүнчлэн дандаа эрүүл газарт хүүхдийнхээ живхийг хаяж бохирдуулах асуудал элбэг" гэдгийг хэллээ. 

 "Нэг нь хаядаг нөгөө нь цэвэрлэдэг бус байгальтайгаа зөв харьцаж сурах эхлэл болоосой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тэнгэрлэг Монгол" ТББ-ын төлөөлөл "Өвөг дээдсээс үлдээсэн онгон дагшин байгальтай нутагт бид амьдарч байгаа. Гэвч бид эх орноо өөрийн сэтгэлээр хайрлаж байна уу гэвэл, үнэхээр дутмаг" гэлээ. 

“Чийрэг Монгол” клубийн тамирчин Н.Чинзориг "Бид энэ удаагийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Бусад фитнесийн клуб, залуусыгаа уг арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг уриалмаар байна.

Биднийг хүүхэд байхад гол дээр хөл гараа зүсэх вий гэх асуудал байдаггүй байлаа. Гэтэл одоо гол дээр согтуу хүн, хог хоёр л байна.Нэг нь хаядаг нөгөө нь цэвэрлэдэг бус байгальтайгаа зөв харьцаж сурах эхлэл болоосой гэж хүсэж байна" хэмээн ярилаа. 

Тэр үргэлжлүүлэн "Монголчууд нийгмийн ажилд идэвхтэй баймаар байна. Ямар нэгэн баяр цэнгэл болохоор идэвхтэй ирдэг мөртлөө хог цэвэрлэх аян болохоор оролцох нь бага. "Хоггүй Монгол" аяныг дөрвөн жил зохион байгуулсан. Энэ хугацаанд зарим хүнийг бараг л гуйж байж оролцуулсан.

 Та хэн нэгэн хүний гэрийг цэвэрлэхгүй, зөвхөн байгаль орчноо л цэвэрлэнэ.

Бид өөрсдийнхөө газар шороог өөрийн юм шиг хайрлаж, "Хоггүй Монгол" аянд бүгдээрээ идэвхтэй оролцооч ээ гэж уриалъя. Түүнчлэн улсаас Туул гол дагуу тодорхой хэмжээнд хог бөөгнөрүүлдэг шийдлийг барьж босгоосой гэж боддог. Нэг талаас үнэхээр шийдэл байхгүй учраас энд тэнд хог хаяад байхыг үгүйсгэхгүй. Тиймээс үүнд улс нь ч хамтарч ажиллаасай" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.