Оскарын шагналыг авсан Мишель Ёогийн Холливүүд хүрсэн замнал


3-р сарын 17
12 цаг 01 минут

Малайзын жүжигчин Мишель Ёо нь “Бүх зүйл хаа сайгүй нэгэн зэрэг” (“Everything Everywhere All at Once”) киноны дүрээрээ энэ жилийн Оскарын наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртлээ. Тэрээр энэ шагналыг хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй, энэ төрөлд нэр дэвшсэн хоёр дахь Ази гаралтай жүжигчин болжээ.

Мишель Ёо буюу Мишель Хан, жинхэнэ нэр нь Ёо Чу Кэн Малайзын-хятад чинээлэг гэр бүлд 1962 оны 8-р сарын 6-нд төржээ. Түүний аав Ёо Киан-теик нь хуульч, Малайзын Хятадын Холбооны гишүүн улс төрч юм.

Тэрээр бага наснаасаа сагсан бөмбөг, усанд сэлэх зэрэг янз бүрийн биеийн тамирын дасгал хийдэг байсан ч балетад онцгой сонирхолтой байв. Өсвөр насандаа тэрээр Лондон дахь Хатан хааны бүжгийн академид суралцаж байсан ч нурууны гэмтэл нь мэргэжлийн балетчин болох мөрөөдлөө зогсооход хүргэжээ.

1977 онд 15 настайдаа эцэг эхийнхээ хамт Их Британи руу нүүсэн бөгөөд 1982 онд Чеширийн Crewe & Alsager коллежид драмын урлагийн чиглэлээр бакалаврын зэрэг авсан.

1983 онд ээж нь түүнийг Малайзын миссийн тэмцээнд оруулсан ба тэнд Ёо ялж 1983 оны Дэлхийн мисст эх орноо төлөөлөн өрсөлдсөн байдаг. 1984 онд тэрээр Австралид очиж "Miss Moomba International" тэмцээнд түрүүлжээ.

1984 онд Жэки Чантай хамт сурталчилгаанд тоглов. Энэхүү сурталчилгаа нь түүнд Хонконгийн продакшны компанитай жүжигчний гэрээ байгуулахад тус болсон байна.

1985 онд D&B Films of Hong Kong-той хамтран тулаант кино хийж эхэлсэн бөгөөд кинондоо бүжгийн олон хөдөлгөөнийг ашиглан ихэнх үзүүлбэрээ өөрөө хийдэг байв.

1988 онд тэрээр D&B Films-ийн захирал Диксон Пунтэй гэрлэж жүжигчний ажлаасаа зодог тайлсан байна. Хэдийгээр 1992 онд тэд салсан ч Пуны хоёр дахь эхнэртэй ойр дотно харьцаатай явснаар бүр охиных нь загалмайлсан эх нь болж байв.

Дараа нь жүжиглэх урлагтаа эргэн ирж, хятадын үзэгчдийн дунд алдаршжээ.

1997 онд Ёо нь хятадын төлөөлөгчийн дүрд тоглосон Жеймс Бондын тухай “Маргааш хэзээ ч үхэхгүй" ("Tomorrow Never Dies) болон  “Мөхөөдөг бар, нуугдмал луу" ("Crouching Tiger, Hidden Dragon”, 2000) зэрэг киногоороо олон нийтэд танигдсан.

2005 онд Ёо "Гейшагийн дурсамж" кинонд,  гурван жилийн дараа "Мумми: Луугийн эзэн хааны булш" адал явдалт кинонд эртний шидтэний дүрд тоглов. 2018 онд тэрээр “Галзуу баян aзиуд" ("Crazy Rich Asians”, 2018) романтик инээдмийн кинонд туслах дүрд тоглосон байна.

2022 онд “Time” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад багтжээ.

2004 онд авто машины Феррари үйлдвэрийн “Scuderia Ferrari” нэртэй уралдааны багийн ерөнхий менежер Жан Тодттой болзож эхэлсэн бөгөөд тэд одоо Швейцарийн Женев хотод амьдардаг. Ёо нь хүүхэдгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Эхнэрээ зодсон иргэн удаа дараа иргэний болон цагдаагийн биед халдаж, шаардлага биелүүлээгүй учир үрлэн сумтай буугаар буудсан3 минут 30 секундын өмнөТөв талбайд нийтийн эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжилнэ5 минут 38 секундын өмнөМонголын үнэт цаасны зах зээлийн нийт гүйлгээ 2026 оны эхний улиралд 269.5 тэрбум төгрөгт хүрчээ8 минут 21 секундын өмнөОслын газрыг орхиж явсан тохиолдолд жолоодох эрхийг нэг жилээр хасна9 минут 23 секундын өмнөТөр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв13 минут 17 секундын өмнөЭнэ долоо хоногийн Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана16 минут 1 секундын өмнөӨрхийн эмнэлгийн даргаар ажиллахдаа ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ16 минут 56 секундын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо18 минут 32 секундын өмнөДорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна56 минут 58 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08СҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа4 сар 17. 15:07
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.