Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн квотыг 50 болгож нэмэгдүүлэх талаар санал солилцжээ


3-р сарын 7
10 цаг 46 минут

Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан Австралийн Боловсролын сайд Жейсон Клэйртэй албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр сайд нар Монгол, Австралийн боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын оюутан залуусын боловсролын түвшинг дээшлүүлэхэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөр чухал хувь нэмэр оруулж буйд талархлаа илэрхийлээд цаашид хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг хүслээ.

Ялангуяа, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс Монголын оюутнуудад жил бүр олгодог одоогийн 10 квотыг хамтарсан санхүүжилтээр 50 болгож нэмэгдүүлэх, Монгол Улсын боловсролын тогтолцоо, үнэлгээний системийг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцсон.

Мөн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, тэр дундаа англи хэлний сайн дурын багш нарыг ажиллуулах чиглэлд идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Австралийн Боловсролын сайд Жэйсон Клэйр Австрали, Монголын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд санал нэг байгаагаа илэрхийлж, Монголын залуу боловсон хүчнийг Австрали улсад бэлтгэх, англи хэлний багш нарын ур чадварыг дээшлүүлэх, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарал хандуулж ажиллахаа нотлов хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулсан 850 тэрбум төлөгдөөгүй байна6 сар 5. 17:25
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.