Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа


2-р сарын 3
10 цаг 47 минут

Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.



Эрүүл мэндийн яамны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их суруулийн Монгол анагаах ухааны төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Манба дацан эмнэлэг, сургалтын төв, Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын төв, “Ачуут гол” эмнэлэг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн эмнэлгийн уламжлалтын тасаг,  Мэргэжлийн нийгэмлэг, холбоодын төлөөлөл оролцсон тус уулзалтаар ЭМЯ-наас Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалын нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, сайжруулах арга замын талаар мэдээлэл танилцуулж, санал бодлоо солилцлоо.



Уулзалтын үр дүнд уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг холбоодын төлөөллөөс бүрдсэн эмнэлзүйн засаглалыг сайжруулахад чиглэн уламжлалт анагаах ухааны оношилгоо эмчилгээний заавар, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүрээ боловсруулах ажлын хэсгийг байгуулж, шуурхай зохион байгуулалтад орж ажиллах шийдвэр гаргалаа.
Мөн уулзалтын үеэр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шинжлэх ухааны “Академич” хэргэм хүртсэн Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Чимэдцэрэнгийн Чимэдрагчаад хүндэтгэл үзүүллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Орос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ2 минут 36 секундын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно3 минут 4 секундын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо3 минут 59 секундын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу5 минут 5 секундын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна5 минут 38 секундын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.