Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна


2-р сарын 3
10 цаг 25 минут

Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөгчид ирэн ажиллаж байгаа аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд өнөөдөр (2023.02.02) Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нартай уулзаж, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Тамхины хяналтын тухай хууль болон нэмэлт, өөрчлөлт оруулахаар боловсруулж буй төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг шинэ төрлийн тамхины хуулийн зохицуулалт, тамхинд оногдуулах татвар зэрэг асуудал нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд учир дутагдалтай байгаа. Улсын Их Хурлаас хуулийн төслийг аль болох яаралтай хэлэлцэж батлахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ хэллээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БУСАН ХОТООС БОГЦОЛЖ ИРСЭН САНАА6 сар 24. 11:19Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга эхэллээ6 сар 12. 17:06Трамп Хятадын ерөнхийлөгчийг АНУ-д айлчлахыг урьжээ6 сар 6. 12:59Монголд нэг сарын дотор 66.360 жуулчин иржээ6 сар 6. 12:57ДЦС-5-ыг барих ААН-тэй 30 жилийн гэрээ байгуулна, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна6 сар 6. 12:55Дулаарлыг хоёр хэмээс доош байлгахад "Тэрбум мод" хөтөлбөр хувь нэмэр оруулна6 сар 6. 12:54Д.Тогтохсүрэн: МАН одоо дангаараа засаглана гэвэл энэ данхгар бүтцийг эрс багасгах ёстой6 сар 6. 12:29Ч.Хүрэлбаатар: Шинэ Засгийн газрыг УИХ дотроосоо байгуулах нь зөв6 сар 6. 12:26Украины дайныг хамтдаа зогсоохыг санал болгожээ6 сар 6. 12:21Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил үргэлжилж байна6 сар 6. 12:20“Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралтын чөлөөт бүс болгоно6 сар 6. 12:19Тариалалт тал хувийн гүйцэтгэлтэй байна6 сар 5. 17:27
© 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.