Гурван зуу гаруй жилийн өмнө устсан шувууг дахин бий болгох төслийг эхлүүлснээ зарлажээ


2-р сарын 1
10 цаг 13 минут

Биотехнологийн Colossal Biosciences компани гурван зуу гаруй жилийн өмнө устаж алга болсон шувууг дахин амилуулах болсноо өчигдөр зарлажээ.

Тус компани хоёр жилийн өмнө арслан зааныг дахин бий болгох төлөвлөгөөгөө бас зарлаж байсан юм.

Цацагт хяруулын хэмжээний биетэй, нисдэггүй Додо шувууны хамгийн сүүлчийнх нь 1681 онд Энэтхэгийн далайн Маврикийн аралд алагдсан гэгддэг.

2021 онд АНУ-ын Даллас хотод байгуулагдсан Colossal Bioscience нь өөрийн хэрэгжүүлэх хөтөлбөрүүдэд өнгөрсөн хугацаанд нийт $225 саяын хөрөнгө босгоод байгаа.

Үүний $150 саяыг нь зөвхөн энэ онд хөрөнгө оруулагчдаас татсанаа өчигдөр мэдээлжээ.

“Додо бол хүмүүсийн үйлдсэн устгалын бэлэг тэмдэг болсон амьтан юм” гэж хэлсэн Colossal компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бэн Ламм энэ төслөөс шууд санхүүгийн үр ашиг олохгүйгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Гэхдээ энэ зорилгод ашигласан технологи, багаж хэрэгсэл нь хүний эрүүл мэнд зэрэг бусад салбаруудын хөгжил дэвшилд нөлөө үзүүлэх ач холбогдолтойг тайлбарлажээ.

Өнөөдөр дэлхий дээр оршиж буй амьтдаас Никобарын тагтаа хэмээх шувуу Додотой хамгийн ойр төрөлд тооцогддог байна.

Colossal компанийн мэргэжилтнүүд энэ шувуутай Додог генетикийн түвшинд харьцуулан судалж, яг юу нь “Додог Додо болгож буй”-г  тогтоохыг хичээж байгаа гэнэ.

Гэхдээ зарим биологичид тэдний энэ төслийг мөнгө үрсэн дэмий ажил гэж шүүмжилж байна.

Ямар нэг амьтан нь генетикийн болон тухайн амьдарч буй байгаль орчныхоо бүтээл байдаг тул олон зууны өмнөхөөс эрс өөрчлөгдсөн дэлхийд Додогийн 100 хувь хуулбарыг дахин амилуулах боломжгүй гэж Дюкийн их сургуулийн экологич Стуарт Пимм ярьжээ.

“Арслан зааныг дахин төрүүллээ гэхэд өнөөдөр хаана амьдруулах юм бэ? Торон дотор уу?” гэж тэр ярьж байна.

 

Эх сурвалж: Associated Press

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.