Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


2-р сарын 1
10 цаг 12 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзан, хоёр талын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ноён Ким Жун Гүг Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргэв.
 
Ерөнхий сайд  Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын бодлоготой уялдуулан дагуул хот байгуулах туршлага, байгаль орчин, эрүүл мэнд, дэд бүтцийн чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


 
БНСУ-ын Элчин сайд үүрэгт ажлаа авснаас хойш анх удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж буйг онцлоод хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрбээр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах тэр дундаа эдийн засгийн агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв. Мөн 2023 оны хоёрдугаар сард Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгосын аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулахаар төлөвлөж буйг ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ8 цаг 5 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”8 цаг 6 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь8 цаг 7 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ8 цаг 8 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ8 цаг 8 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров8 цаг 10 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна8 цаг 12 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"8 цаг 13 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"8 цаг 13 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё8 цаг 14 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ8 цаг 15 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна8 цаг 16 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.