“Энхийг цогцлоох болон энх тайвныг сахин хамгаалах” асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо


1-р сарын 31
11 цаг 19 минут

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ 1 дүгээр сарын 26-ны өдөр “Энхийг цогцлоох болон энх тайвныг сахин хамгаалах” асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд сүүлийн жилүүдэд энхийг цогцлоох асуудлын хүрээний нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын үр нөлөө нь нэн буурай хөгжилтэй, арлын жижиг болон Монгол Улс шиг газар зүй, эдийн засаг, байгаль орчны өвөрмөц нөхцөл, эмзэг байдалд байдаг тусгай хэрэгцээт орнуудад улам бүр өсөн нэмэгдэж байна гээд олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эдгээр улсын оролцоо, цаашлаад дуу хоолойг нь сонсож байхын чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрээр мөн Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Энх тайвны шинэ хөтөлбөр” боловсруулах санаачилга, энэхүү хөтөлбөрт урьдчилан сэргийлэх ажиллагаанд хөрөнгө, хүч зарцуулах, охид, эмэгтэйчүүдийн асуудалд энэ тэргүүний анхаарал хандуулахаар тусгасныг сайшаан дэмжиж байгааг илэрхийлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд энхийг цогцлоох, энх тайвныг сахин хамгаалахад залуучуудын оролцоог хангах нь зүйтэй гээд энэ хүрээнд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас баталсан НҮБ-ын Залуучуудын алба байгуулах тухай тогтоолыг дэмжсэнийг мэдээлж, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг нотлон илэрхийлсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Энхийг цогцлоох комиссын дарга, Элчин сайд Мухаммед Абдул Мухит, Баруун Африкийн улсуудын Эдийн засгийн комиссын  Эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын сүлжээний ерөнхийлөгч Диаго Ндайе нар болон бусад 70 гаруй гишүүн орны төлөөлөгчид  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 1 дүгээр сард даргалж буй Япон Улсын санаачилгаар зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-аас Монголд суух шинэ элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ22 минут 5 секундын өмнөЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай22 минут 49 секундын өмнөТӨВ: “Шар усны үерийн хариу арга хэмжээ” команд штабын сургууль эхэллээ23 минут 51 секундын өмнөЛ.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамгаа Х.Баттулгад гардуулахдаа "С.Зоригийн хэргийг л битгий сөхөөрэй" гэсэн гэдэг24 минут 38 секундын өмнөХ.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн26 минут 23 секундын өмнөЧингэлтэй дүүрэгт байрлах "Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл, өгөх жишиг төв"-өөс 85 хүн сэтгэл зүйн үйлчилгээ авчээ27 минут 4 секундын өмнөС.Чинзориг: Сүүлийн дөрвөн жилд эрүүл мэндийн салбарт 833.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн27 минут 41 секундын өмнөО.Цогтгэрэл: Монгол Улсын гол асуудал иргэд нь ядуурч төр нь 5 дахин томорч байна29 минут 2 секундын өмнөСолонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо30 минут 2 секундын өмнөОрон нутагт 300 мянган орон сууц барина31 минутын өмнөХятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.