Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна


1-р сарын 31
11 цаг 18 минут

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны нэгдүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -12...-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -13...-15 градус хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.