Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах ажлын 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ


1-р сарын 30
10 цаг 25 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах ажлын 2023 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийтэлсэн огноо: 2023-01-27 18:37

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр боллоо. Хурлаар тус зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, санал солилцов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийг нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллага, есөн дүүргийн салбар зөвлөл, төрийн бус таван байгууллагын бүрэлдэхүүнтэй байхаар шинэчлэн баталжээ. Тухайлбал,

  1. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо
  2. Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо
  3. Монгол Улсын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагын Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл гэсэн төрийн бус байгууллагууд салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж буй юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 92.5 хувьтай байжээ. Тодруулбал, өнгөрсөн онд

  • Нийслэлийн Замын хөгжлийн газраас төвийн зургаан дүүргийн 264 байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам гаргах, хөтөч хавтан байрлуулсан.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор 8000 хүүхдийг үзлэгт хамруулан, шаардлагатай хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналт, эмчилгээнд оруулсан.
  • Парк шинэчлэлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн зорчих боломжтой налуу тавцан, бэхэлгээтэй сандал бүхий шинэ автобуснуудыг оруулж ирэх зэрэг онцлох ажлуудыг хийсэн байна. Харин 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 10 байгууллагаас нийт 25 саналыг ирүүлжээ.

Хурлын төгсгөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг редакцын засвар оруулан батлахаар боллоо. Ташрамд дурдахад, тус зөвлөл нь 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ5 цаг 40 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ5 цаг 41 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"5 цаг 42 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна5 цаг 42 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна5 цаг 43 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ5 цаг 45 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав5 цаг 47 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ5 цаг 48 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй5 цаг 49 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна5 цаг 52 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.