"Squid Game" реалити шоуны үеэр гурван хүн бэртжээ


1-р сарын 27
14 цаг 07 минут

Нээлтээ хийсэн даруйдаа алдартай болсон Netflix компанийн цуврал  “Squid Game” сэдэвлэсэн "Squid Game: The Challenge"гэх реалити шоуны зураг авалтын үеэр гурван хүн бэртэж эмнэлгийн тусламж авчээ.

Тус реалити шоу телевизийн түүхэн дэх хамгийн алдартай шоу болсон. Нийт 456 хүн кинон дээрх шиг тоглоомын дүрмээр хоорондоо өрсөлддөг.

 Энэхүү шоу нь 4.56 сая ам.доллар буюу  бүх цаг үеийн хамгийн их шагналтай гэдгээрээ онцлоготой. Эхний цуврал дууссаны дараа "Улаан гэрэл, ногоон гэрэл" тоглоомын хүүхэлдэй болон баг зүүсэн хамгаалагчид нууцлаг байдлаар, шинэ цувралын сонгон шалгаруулалтыг зарласан.

Тус арван ангит цувралын зураг авалт Их Британид хийгдэж байгаа юм. Гэвч Netflix компани уг бүтээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй хэмээн мэдэгдсэн.

Гурван хүний бэртлийг Netflix-ээс "ноцтой гэмтэл биш” гэж тайлбарлажээ.

Netflix компани мэдэгдэлдээ "Бид жүжигчид болон багийнхаа эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их анхаарал хандуулдаг. Аюулгүй байдлын бүх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийсэн. Зураг авалтын талбай маш хүйтэн байсан. Оролцогчид үүнд бэлтгэгдсэн” гэжээ.

Эх сурвалж: CNN and gogo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.