Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа


1-р сарын 25
10 цаг 37 минут

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрх бүхийн эрүүл мэндийн байгууллага болон Донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа. Тус гэрээ байгуулагдсанаар амьгүй донор буюу тархины үхэлтэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээний хүрээнд хамтран ажиллах, тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой билээ.

2019 онд энэхүү гэрээг анх УНТЭ, ХСҮТ, УГТЭ, ГССҮТ-тэй хамтран байгуулж 225 тархины үхэлтэй боломжит донор илрүүлэн, 25 бодит донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж, 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлээд байна.

Энэ жил УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ, ЭХЭМҮТ, Дархан нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг шинээр байгуулаад байна.

Цаашид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг болон БОЭТ-тэй хамтран ажиллах гэрээг байгуулахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

БНСУ-ын хөгжлийн туршлагаас Монгол юу сурах вэ?1 цаг 19 минутын өмнө"Bank of America" 1.2 тэрбум долларын торгууль төлнө10 сар 14. 13:25Нийслэлийн гацсан ТӨСЛҮҮД10 сар 14. 13:25“Бүртгэгдсэн баавгайн 80 гаруй хувь нь бамбарууш дагуулсан эм баавгай байна”10 сар 14. 13:24Японы сэтгүүлч Орост тагнуулын хэргээр баривчлагджээ10 сар 14. 13:23Ирэх онд өндөр дээд түвшний 30 айлчлал хийнэ10 сар 14. 13:22“Мобиком”-ын удирдлагуудыг одоогоор шалгаж эхлээгүй байна10 сар 14. 13:18Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо баривал 14 сая хүртэлх төгрөгөөр торгох эсвэл хорих ялтай10 сар 14. 13:17Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ10 сар 14. 13:16Монгол хэлний боловсролын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зөвлөмж боловсрууллаа10 сар 14. 13:13Замын-Үүдийн логистикийн төвөөр энэ онд 1.8 сая тонн ачаа дамжуулна10 сар 14. 13:12ЭСЯ: Хятад миссийн асуудлаар зохион байгуулагчид тайлбар өгөөгүй, үргэлжлүүлэн ажиллаж байна10 сар 12. 9:54
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.