Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа


1-р сарын 25
10 цаг 34 минут

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарсан.

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд 396 албан хаагч, 53 тээврийн хэрэгсэлтэй ажиллан, нийт 4557 толгой малыг хориглосон бүсээс гаргалаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын албан хаагчид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад байна. Мөн  цагдаагийн байгууллагаас нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, адуучдын төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, албан мэдэгдэл өгч ажиллажээ.

Халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хориглосон бүс дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг нийслэлээс 2017, 2018 онд авч байв.Тухайлбал, 2018 онд нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16,784 малыг зөвшөөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын ам руу нүүлгэн шилжүүлсэн юм. Ингэхдээ иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхааран цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргаж, зөвшөөрсөн гурван бүсэд нийт 4.8 км урттай 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна11 сар 11. 13:45Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна11 сар 11. 13:44Г.Дамдинням: Шатахууны үнийг буулгана11 сар 11. 13:44"Оюутолгой" компани 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ11 сар 11. 13:43Богдхан ууланд буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол удаа дараа бүртгэгджээ11 сар 11. 13:43Элсэн тасархайн элсний нүүлтийг сааруулж байна11 сар 11. 13:41Тэгш, сондгойгоор зорчсон өдрүүдийн зам ашигласны төлбөрийг чөлөөлнө11 сар 11. 13:40Инфляцын түвшин 4.2 нэгж хувиар нэмэгджээ11 сар 11. 13:40Есөн улсын 129 иргэнийг албадан гаргав11 сар 11. 13:39Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.