Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна


1-р сарын 24
12 цаг 42 минут

Цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, дүрс бичлэг нийтлэгдэж, хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэлээд бүртгэгдэж байна.

Иймд цахим орчинд хүүхдийн зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол www.ekids.mn цахим хуудсаар дамжин Internet Watch Foundation/IWF/-т мэдээлж устгуулахыг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зөвлөлөө
зураг
 

Сурагчдын дунд хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын гурав нь сошиал гадуурхалд өртсөн, зохисгүй үг хэллэг, зурагтай мессэж бусдаас авч дарамтад орж байсан хэмээн хариулж байжээ.

Цахим орчны гадуурхал яагаад үүсдэг вэ?

Цахим орчин хүмүүст нүүр нүүрээ хараад хэлж, хийж чадахгүй зүйлсийг хийх боломжийг олгодог. Цахим орчинд хэн нэгнийг гадуурхаж буй этгээд бусдад ямар хор хохирол учруулж байгаагаа мэддэггүй. Ихэнхдээ хүмүүс хүнд хэцүү зүйлтэй тулгарсан, хүнд нөхцөл байдалд орсон үедээ цахим орчинд бусдад сөрөг сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, гадуурхах, дээрэлхэх үйлдлийг гаргадаг.

Би цахим гадуурхагч мөн үү?

Заримдаа чиний хийж байгаа зүйл буруу гэдэг нь илэрхий биш байсан ч чиний цахим орчинд хийж байгаа үйлдэл бусдыг санаатайгаар гомдоож, уурлуулж, ичээж байгаа бол чи онлайн гадуурхал үйлдэж байна гэсэн үг. Эелдэг бус бичвэрт лайк дарах, цуурхлыг тараах зэрэг нь хялбар боловч дээрэлхүүлж байгаа хүний хувьд түүн рүү бүлэглэн дайрч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг талтай.

Тиймээс цахим орчинд аливаа зүй бус, бүдүүлэг зүйл лайг дарах, бусадтай хуваалцахаасаа өмнө хэрэв чамд тийм зүйл тохиолдсон бол ямар санагдах байсан бол гэдгийг эхлээд бодож, тунгааж байгаарай. Хүн бүр алдаа гаргадаг ч алдаанаасаа суралцдаг байх нь бухал. Өөрийн бичсэн бусдыг гомдоох, зүй зохисгүй аливаа бичвэр, жиргээ, сэтгэгдлийг шалгаж, нягтлаад устгаарай.

Хэнд хэлэх вэ?

Гадуурхуулж, дээрэлхүүлж байгаа нөхцөл байдалтайгаа ганцаараа тэмцэх хэрэггүй. Өөрийн итгэдэг, хайрладаг насанд хүрсэн хүнтэй тухайлбал эцэг эх, асран хамгаалагч юм уу багштайгаа ярилцаж, зөвлөгөө хүсээрэй. Ихэнх нийгмийн сүлжээний вэб сайт, онлайн тоглоом, гар утасны апп-уудад төвөг учруулж байгаа хүмүүсийн талаар мэдээлэх, дахин тэр хүнтэй харилцахгүй болгон хаах боломж байдаг. Мөн энэ талаар зөвлөгөө өгдөг цахим хуудаснаас мэдээлэл авах, дугааруудад холбогдон нэрээ хэлэхгүйгээ өөрт тохиолдоод байгаа асуудлын талаар мэргэжлийн хүнтэй ярилцах, зөвлөгөө авах боломжтой.

Хэрхэн нотлох вэ?

Цахим гадуурхалд өртсөн тохиолдолд хэн нэгний чамд гаргасан зан авир, үйлдэл, бичвэр, сэтгэгдэл зэрэг бүхий л мэдээллийг баримтжуулж, холбогдох хүмүүст мэдээлэл нь асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал байдаг. Тиймээс цахим гадуурхал болсон цаг хугацааг тэмдэглэн холбогдох имэйл, текст мессэж, дэлгэц дээрх мэдээллийг хадгалж, хэвлэж баталгаажуулж аваарай хэмээн ХХЗХ-ноос зөвлөв.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Улаанбаатар театрын 20 жилийн ойг угтан эрдэм шинжилгээний хурал зохиожээ4 цаг 7 минутын өмнөС.Дэмбэрэл: Эгийн голын УЦС-ыг барих боломжтой гэсэн дүгнэлт гарсан4 цаг 9 минутын өмнө11-р сард хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь4 цаг 10 минутын өмнө"Оюу толгой" уурхайд гэмтсэн хоёр ажилтны эмчилгээ үргэлжилж байна4 цаг 11 минутын өмнөХөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахууны дараалал харгалзахгүй үйлчилнэ4 цаг 17 минутын өмнө40, 50 мянгатын орон сууцуудыг дахин төлөвлөх эсэхийг оршин суугчдын саналаар шийднэ4 цаг 24 минутын өмнөБоловсролын салбарын 55 мянган ажилтны цалин хэдээр нэмэгдэв?4 цаг 26 минутын өмнөХэрэглээний зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн зээлийн хугацааг сунгана4 цаг 27 минутын өмнөЮань гүрний сүүлчийн хууль цаазын бичгийг Монголд авчрах боломж хайж байна4 цаг 29 минутын өмнөА.Н.Евсиков: ОХУ дотооддоо хүндрэлтэй байгаа ч Монголд шатахуун нийлүүлсээр байна6 цаг 36 минутын өмнөАгаарын бохирдлыг бууруулах 2026-2030 оны төлөвлөгөөний төсөлд 7 бүлгийн 58 ажлыг тусгажээ11 сар 2. 15:04Олон улсад танилцуулсан “Нүүдэлчдийн улаан шугам” санаачилгыг эх орондоо ч хэрэгжүүлнэ11 сар 2. 15:04
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.