БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА


1-р сарын 23
11 цаг 05 минут

Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жун Гү 2023 оны 01 дүгээр сарын сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэв.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн бат бэх харилцаанд түшиглэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгалийн баялгийн нөөцийг БНСУ-ын шинэ дэвшилтэт технологи, ноу-хаутай хослуулан эдийн засгийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав.

Мөн хоёр улсын харилцааны үндэс суурь болсон иргэдийн солилцоог дэмжих, харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр бодит үр дүн гаргаж ажиллахын чухлыг тэмдэглэв.

Элчин сайд Ким Жун Гү түүх, соёлын өргөн харилцаатай Монгол Улс нь Зүүн хойд Азийн бүс нутаг дахь БНСУ-ын чухал түнш улс гэдгийг онцлов. Мөн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэн хэлсэн зүйлсийг ажил хэрэг болгох чиглэлээр анхаарч ажиллахаа илэрхийлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Д.Осгонбаярын "Хос цомог"-ийн нээлт энэ сарын 13-нд болно2 сар 5. 19:01Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсээс “Уламжлалт анагаах ухааны эмнэлзүйн засаглалыг сайжруулах нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа2 сар 3. 10:47Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч байна2 сар 3. 10:27Зам, талбайн цэвэрлэгээг эрчимжүүлнэ2 сар 3. 10:26Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байна2 сар 3. 10:25БНСУ-аас “Нэг Ази халдварт өвчний сургалтын төв”-ийг Монголд байгуулна2 сар 3. 10:25Улаанбаатарт -11 градус хүйтэн байна2 сар 3. 10:24Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орлоо2 сар 3. 10:24Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна2 сар 2. 17:05Эзэнгүй нохой, муур устгах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө2 сар 2. 16:28Үерийн даланд халиа үүсэж айл, авто замын зорчих хэсэг рүү орох эрсдэл нэмэгдэж байна2 сар 2. 16:27Ажилтнуудад халдвар хамгаалал, био аюулгүй ажиллагааны чиглэлээр сургалтыг тогтмол зохион байгуулна2 сар 2. 10:41
© 2023 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.