Цагдаагийн алба хаагчдад орон сууцны батламж гардууллаа


1-р сарын 20
9 цаг 57 минут

Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалан, хэв журам сахиулах хүндтэй үүргийг гүйцэтгэдэг нийслэлийн цагдаа, дотоодын цэргийн 25 алба хаагчид түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах батламж гардууллаа.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улс орныхоо тусгаар тогтнол, эв нэгдлийг хамгаалж, хэв журмыг сахиулах хүндтэй, амаргүй албанд зүтгэдэг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд нийслэлийн удирдлага онцгой анхаардаг, цаашид ч тэднийхээ өсөн дэвжих нөхцөл бололцоог дэмжинэ. Хэцүү цаг үед ачааны хүндийг үүрдэг цагдаагийн албаны боловсон хүчин чадавхжиж, чадварлаг олон залуугаар эгнээгээ тэлнэ гэдэгт итгэж байна. Төр, түмнийхээ төлөө зүтгэх үйлсэд нь амжилт хүсье” хэмээн онцолсон юм.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын /НЦУГ/ дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав:

Цагдаагийн алба хаагчдын нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж, орон сууцтай болгож байгаа нийслэлийн удирдлагад маш их талархаж  байна. Бид Нийслэлийн Цагдаагийн удирдах газар олон жил идэвх зүтгэлтэй ажилласан 25 хүнд түрээслээд өмчлөх орон сууцны батламж өнөөдөр гардууллаа. Өмнө нь жилдээ таваас хэтрэхгүй алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцны төсөлд хамруулдаг байсан хэмээв.

Орон сууцны батламж гардсан цагдаагийн алба хаагчид сэтгэгдлээ хуваалцлаа.

НЦУГ-ын Шөнийн эргүүлийн хэлтсийн жолооч цагдаа Г.Баттулга: 

-Цагдаагийн байгууллагад ажиллаад найман жил болж байна. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцтай болох сайхан мэдээг өчигдөр сонссон. Ажилчид, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг ийнхүү шийдэж байгаад үнэхээр талархаж байна. Гэр бүлдээ санаа зоволгүй ажлаа илүү урамтай, сайн хийх боломж бүрдэж байна гэв.

НЦУГ-ын үйлчлэгч Б.Гансүх: 

-Сүүлийн есөн жил байгууллагадаа ажиллаж байна. Нөхөр, хүүгийн хамт амьдардаг. Орон сууцанд орох мэдээг сонсоод гэр бүлийнхэн маань хамгийн их баярласан. Нөхөр маань өглөө хүргэж ирээд, одоо ч батламжаа аваад гарч ирэхийг минь гадаа хүлээж байгаа. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэж байгаа удирдлагадаа, мөн Нийслэлийн Засаг даргад баярлалаа. Ажлаа урамтай, сайн хийх болно гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэ:

-Цагдаагийн байгууллагад 2012 оноос хойш ажиллаж байна. Баянзүрх дүүрэгт эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. Орон сууцанд орох мэдээг тэд маань маш их баярлаж хүлээн авсан. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсний минь шагнал гэж бодож байна. Алба хаагч нар, залуустаа хандаж нэгэнт зориод орсон албаа сайн хашаарай, амьдралд сайхан зүйлс тохиолддог шүү гэж хэлмээр байна хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дизель түлшний импорт 14 хувиар өсөж, суудлын автомашины импорт 10 хувиар буурчээ11 сар 13. 16:51Microsoft-ийн Outlook, Teams, Copilot программуудын ажиллагаа дэлхий даяар доголджээ11 сар 13. 16:50Соёлын салбарын 137 албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулав11 сар 13. 16:50Батлан хамгаалахын сайд Д.Батлут албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ11 сар 13. 16:49Сэлэнгийн өмнөд, Төв, Хэнтийн хойд хэсгээр цас үргэлжлэн орно11 сар 13. 16:49Шатахууны нөөц хадгалах гурван савыг ашиглалтад орууллаа11 сар 13. 16:48Эрдэнэсант сумын тариаланчид ургац хураалтаар аймагтаа тэргүүллээ11 сар 13. 16:48Монгол Улсын экспорт 18 орчим тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 46 хувиар өсжээ11 сар 13. 16:47АТГ-ын Олон нийтийн зөвлөл гаалийн байгууллагын авлигаас сэргийлэх ажлыг үнэлжээ11 сар 13. 16:46Монгол Улс экспортын гарал үүслийн цахим гэрчилгээг гадаад орнуудад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна11 сар 13. 16:46Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина11 сар 12. 15:00Хоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ11 сар 12. 15:00
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.