Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт боллоо


1-р сарын 18
9 цаг 40 минут

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэгтэй хамтран нийслэлийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмч нарт “Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт”-ыг 2023 оны 01 сарын 03-наас эхлэн 12 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Сургалтад  150 уламжлалтын эмч хамрагдаж, 88 цагийн хичээлийг судлан, эмнэл зүйн ур чадвараа дээшлүүлсэн.

Сургалтыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, эмнэл зүйн олон жилийн туршлагатай 50 нэрт эмч, мэргэшсэн сувилагч нар удирдан явуулж, Монгол анагаах ухааны үндсэн онол, суурь мэдлэг, мэргэдийн сургаал, сурвалж бичиг, дотрын чиглэлээр 23 агуулга, гал зүү, хялгасан зүү, бүлээн зүү, нируха засал, цэгээн засал, хануур зэрэг заслын 53 агуулгаар видео хичээл, гардан үйлдэл хийж үзүүллээ.

Эмнэл зүйн олон улсын сургалтын хаалтын үйл ажиллагаанд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны Намын хорооны дэд дарга Хурц болон сургалт удирдсан багш нарын төлөөлөл,  ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Монгол улсын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор,  профессор, Зөвлөх зэргийн эмч З.Мэндсайхан нар оролцож сэтгэгдлээ хуваалцсан.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны Намын дэд дарга Хурц хэлсэн үгэндээ Энэ удаагийн сургалтыг цахимаар зохион байгуулсан ч гэсэн багш нараас оролцогчид асуулт их асууж, харилцан ярилцаж байгаа нь сургалтын үр дүн сайн байсныг харуулж байгаа бөгөөд ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хороо болон Монгол улсын ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамтын ажиллагааны амжилтын үр дүн юм.

2012 хойш 10 жилийн хугацаанд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа болон байгууллагын хамт олонтой хамтран олон удаагийн сургалт, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг иргэдэд үзүүлж байсан.

Амжилтаа билэгдэн  Улсын оточ Сүрэнжав багшийн эрхлэн найруулсан Монгол анагаах ухааны эмчилгээний судлууд болон тус удаагийн хичээлийн агуулгыг шингээсэн Гар заслын авлагын эмхэтгэл хэмээх 2 номоо бэлэглэж байна.

Цаашид ЭМХТ-тэй хамтран олон улсын хамтарсан хурал, Монгол анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээг зохион байгуулах, харилцан айлчлал хийн улам өндөр түвшинд улам үр дүнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт  бат итгэж байна.  Та бүхэндээ сайн сайхныг хүсье! “ хэмээн онцлон хэлэв.

ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ

 ”Хүнийг эмчлэхэд юун түрүүнд оношилгоо чухал хэдий ч оношилгооны аргыг мэдэхгүй эмч хээр талд орь ганцаараа төөрсөнтэй адил өвчний мөн чанарыг таньж чадахгүй гэж уламжлалт анагаах ухааны онолын үндэст зүйрлэсэн байдаг.
Уламжлалт анагаах ухааны сурвалж бичиг, олон төрлийн өвчин эмгэгийг хэрхэн уламжлалт анагаах ухаанаар эмчлэх, ямар засал эмчилгээний хэлбэр үр дүнтэй байдаг зэрэг эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэгийг нэмсэн энэхүү сургалтад эрдэм мэдлэг, ур  чадвараа хуваалцсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлэг, Анагаах ухааны их сургуулийн Монгол анагаах ухааны Дээд сургуулийн эрдэмтэн мэргэд, багш эмч та бүхэндээ дахин гүн талархал илэрхийлэн Уламжлалт анагаах ухааны хөгжүүлэн дэлгэрүүлэх, харилцан туршлага судлах хамтын үйл ажиллагаа улам өргөжин, дэвжих сайхан ерөөлийг дэвшүүлж байна” хэмээн онцлов.

Олон Улсын сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлсэн 150 эмчид БНХАУ-ын Шинжлэх Ухаан Техник Мэргэжлийн Яамнаас гэрчилгээгээ олгосон. Мөн манай байгууллагаас ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн хорооны сургалт удирдсан, зохион байгуулсан 65 эрдэмтэн мэргэд, багш, эмч нарт Талархлын гэрчилгээ гардуулан цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах эмнэл зүйн сургалтын чиглэлээр хамтран ажиллахаар болов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа3 сар 18. 18:01УБТЗ-ын тээвэрлэх импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхээр тохирлоо3 сар 18. 18:00Намын даргын амбицтай хүн УИХ-ын дарга болохоор төрийг самардаг3 сар 18. 17:59УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтав3 сар 18. 17:58Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв3 сар 18. 17:53Монгол Улсын Зэвсэгт хүчний эгнээнд генерал цолтнууд шинээр нэмэгдлээ3 сар 18. 17:522026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд3 сар 18. 17:51Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана3 сар 18. 17:50Х.Эрдэнэтулга: Гэмт хэрэг ярьдаг юүтүб сувгуудыг хүүхдийнхээ утаснаас хязгаарлахыг зөвлөе3 сар 18. 17:47Б.Энхтүвшин: Монгол Улсад дизелийн түлш 27, АИ-92 автобензин 40 хоногийн нөөц бий3 сар 18. 17:46Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зургаан жилийн дараа хийлээ3 сар 17. 16:18Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо3 сар 17. 16:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.