Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ажиллаа


1-р сарын 18
9 цаг 39 минут

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн эмнэлгүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг сайжруулах болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус зорилтын хүрээнд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ажиллаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага судаллаа.
ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хувьд дээрх ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох бичиг баримт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой дүрэм журам, заавруудын хэрэгжилт, зохион байгуулалт, төлбөртэй тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, туршлагаас хуваалцсан аж.



Түүнчлэн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны бүтэц зохион байгуулалт, ажилчдын хоол үйлдвэрлэл, дамжлага үе шат, хүнсний хадгалалт хамгаалалтын стандарт, мөн угаалгын хэсгийн урсгал зохион байгуулалт,  ариутгал халдваргүйтгэл ба даралтат савны аюулгүй ажиллагаа, хийн хүчилтөрөгчийн систем зэрэгт ажлын байран дээр дадлагажуулан сургаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Дөрвөн улиралд ажиллах олон улсын зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина8 цаг 25 минутын өмнөХоёр өдрийн дотор 17 гаалийн мэдүүлгийг зөрчилгүй мэт үйлдэж ₮19 саяын хахууль авчээ8 цаг 26 минутын өмнөГ.Занданшатар: Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлэхийг Малайз Улсаас шаардаж байна8 цаг 26 минутын өмнөУлсын нөөцийг бүрдүүлэх, хадгалах, зарцуулах тогтолцоог шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэж байна8 цаг 26 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдэд 100,000 төгрөгийн "мөнгөн дэвсгэрт" бэлэглэжээ8 цаг 27 минутын өмнөСудалгаа: Өсвөр үеийнхний дөрөвний нэг нь хөдөлгөөний дутагдалтай8 цаг 28 минутын өмнөОрос, Украины талууд олзлогдсон цэргүүдээ солилцохоор тохиролцжээ8 цаг 39 минутын өмнөЖүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголоос 18 тамирчин оролцоно8 цаг 39 минутын өмнөИспанид 14 жилийн дараа бүх нийтийн ажил хаялт боллоо8 цаг 40 минутын өмнөМонгол–Германы стратегийн түншлэл: Дипломат харилцаанаас бодит хамтын ажиллагаа руу8 цаг 41 минутын өмнө2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Үндэсний аудитын газар Сонгуулын ерөнхий хороотой хамтарна8 цаг 42 минутын өмнө“Мөнх тэнгэрийн бичиг-2026” монгол уран бичлэгийн олон улсын уралдааны шилдгүүд шалгарлаа11 сар 11. 13:47
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.