Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ажиллаж байна


1-р сарын 17
15 цаг 27 минут

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс орон нутгийн эмнэлгүүдийг мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг сайжруулах болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйгээр хангах зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус зорилтын хүрээнд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн найман хүнтэй баг бүрэлдэхүүн ГССҮТ-д ажиллаж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага судаллаа.
ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хувьд дээрх ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, холбогдох бичиг баримт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ЭМД-ын санхүүжилттэй холбоотой дүрэм журам, заавруудын хэрэгжилт, зохион байгуулалт, төлбөртэй тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, туршлагаас хуваалцсан аж.



Түүнчлэн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн технологи, гал тогооны бүтэц зохион байгуулалт, ажилчдын хоол үйлдвэрлэл, дамжлага үе шат, хүнсний хадгалалт хамгаалалтын стандарт, мөн угаалгын хэсгийн урсгал зохион байгуулалт,  ариутгал халдваргүйтгэл ба даралтат савны аюулгүй ажиллагаа, хийн хүчилтөрөгчийн систем зэрэгт ажлын байран дээр дадлагажуулан сургаж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ28 минут 46 секундын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”29 минут 44 секундын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь30 минут 13 секундын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ31 минут 7 секундын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ31 минут 48 секундын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров33 минут 31 секундын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна35 минут 18 секундын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"35 минут 58 секундын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"36 минут 51 секундын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё37 минут 30 секундын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ38 минут 25 секундын өмнөМорьт эргүүл ажиллаж байна39 минут 48 секундын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.