Нэгдүгээр сард болох барилдааны хуваарь


1-р сарын 4
10 цаг 52 минут

Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна.

  • Нэгдүгээр сарын 07-нд 12:00 цагаас цолгүй залуу бөхчүүдийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 13-нд 14:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 14-16-нд Жүдо бөхийн УАШТ,
  • Нэгдүгээр сарын 21-нд “Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл” улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 22- нд 12:00 цагаас "Талх чихэр" ХК-ний нэрэмжит "Хэвийн боовны баяр"-т зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу  256 бөхийн барилдаан,
  • Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
  • Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас "Малчин" телевиз үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд тус тус болно.

2022 оны сүүлийн барилдаан буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, шинэ, залуу улсын арслан Баярсайханы Орхонбаяр түрүүлж, анх удаа Ерөнхийлөгчийн цомыг гардсан. Харин Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хан-Хэнтийн-Аварга дэвжээний бөх, шинэ, залуу улсын харцага Ганцогтын Бадрах үзүүрлэсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ7 цаг 36 минутын өмнө“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”7 цаг 37 минутын өмнөХөгжлийн суурь хүчин зүйлд анхаарах нь7 цаг 37 минутын өмнөСүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үерт автсан айлын байшингаас таван тонн орчим ус соруулжээ7 цаг 38 минутын өмнөНогоон автобусны хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ7 цаг 39 минутын өмнөТөвийн бүсийн хөл бөмбөгийн аваргууд тодров7 цаг 41 минутын өмнөИх Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монголд айлчилна7 цаг 42 минутын өмнө"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"7 цаг 43 минутын өмнө"Галд өртөж, ашиглах боломжгүй болсон 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих эсэхийг УОК шийдэхгүй"7 цаг 44 минутын өмнөЗамын хашлага биш цоорхойгоо цойлдоё7 цаг 45 минутын өмнөОлимпын мөнгөн медальт тамирчин Кэт Бишоп “Алсуур ялалт" номынхоо нээлтийг Монголд хийлээ7 цаг 46 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж байна7 цаг 47 минутын өмнө
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.