“Орон нутгийн уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэл зүйн сургалт” болж байна


12-р сарын 7
16 цаг 57 минут

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын зорилгоо “Эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ” гэж тодорхойлж, хэрэгжилтийг хангах хүрээнд “Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хөгжүүлж экспортод гарах гарцыг дэмжин “брэнд” болгох” үйл ажиллагааг онцлон тусгасан.


 
Уламжлалт анагаах ухаан нь Монголчууд бидний оршин байгаа газар нутаг, цаг агаарын өвөрмөц онцлогт тохирсон, үе үеийн эрдэмтэн маарамбуудын туршлага, нотолгоогоор баяжин нэмэгдэж бидний өв соёлд гүн шингэсэн, хүнийг цогц бодгаль байдлаар нь авч үзэн өвчнийг учир шалтгааных нь үүднээс нарийвчлан шинжилж, бие, хэл, сэтгэлийн үйл нь зөв, тэгш оршсоноор эрүүл байх үндсэн онолтой хосгүй ухаан юм.
Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэр дундаа иргэд оршин суугаа газартаа уламжлалт анагаах ухааны чанартай тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх, уламжлалт эмийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулахад онцгой анхаарч байгаа билээ.


 
Эрүүл мэндийн салбараас 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан уламжлал анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын чанарын албыг чадавхжуулах болон эмнэлзүйн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.



2022 оны 11 сард нийслэлийн анхан шатны тусламж, үйлчилгээний байгууллагын эмч нарт сургалт зохион байгуулсан бол 12 дугаар сарын 7, 8 -ны өдрүүдэд орон нутагт уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагын 250 гаруй эмч, удирдлагуудад эмнэлзүйн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, чанар, аюулгүй байдал, эмнэлгийн бие даасан гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар сургалт зохион байгуулж байна.






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ9 цаг 41 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ9 цаг 41 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"9 цаг 42 минутын өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна9 цаг 43 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна9 цаг 43 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ9 цаг 45 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав9 цаг 47 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ9 цаг 48 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй9 цаг 49 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна9 цаг 52 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.